Австралийн эрэг рүү шидэгдсэн нууцлаг бөмбөлгүүдийг шалгаж байна

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 07 сарын 06

 

Австралийн эрх баригчид Квинслэнд мужийн хойд хэсгийн эрэгт шидэгдсэн мөнгөлөг бөмбөлгүүдийн гарал үүслийг тодруулахаар ажиллаж байна. Форрест Бич наран шарлагын газарт илэрсэн зургаан ширхэг бөмбөлөг сансрын хог хаягдал байж магадгүй гэж үзэж байна.

Австралийн сансрын агентлаг (ASA) объектуудыг гарал үүслийг тодруулахаар ажиллаж байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээллээр, тусгай өмсгөлтэй мэргэжилтнүүд цагдаагийн хамгаалалт дор ирж нууцлаг бөмбөлгүүдийг аюултай материалын зориулалтын тусгай саванд битүүмжлэн авч явжээ.

Эрх баригчид сэжигтэй объектууд илрүүлсэн тохиолдолд гар хүрэхгүй байхыг уриалсан байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2026 оны 07 сарын 06

Харь гаригийн бөмбөлгүүд гэх гээд байна уу

0  |  0
Top