Өнөөдөр 2026 оны наймдугаар сарын 4. Энэ өдрөөс хойш он дуусахад 149 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөн наран 05 цаг 31 минутад мандан, 20 цаг 26 минутад жаргана. Улаанбаатар хотод өдөртөө цэлмэг, 26 хэмийн дулаан байх тул эрхэм уншигч та бүхэн хувцсаа тохируулж өмсөөд гараарай. Өнөөдөр үс засуулахад тохиромжгүй.
Өнөөдөр АНУ-д Эргийн хамгаалалтын өдөр, АНУ-ын Иллиной мужид Барак Обамагийн өдөр тохиож байна. Энэ өдөр Их Юань гүрний хаан Хайсан Хүлэг хаан, Ромын пап VII Урбан, Английн жүжгийн зохиолч Перси Шелли, Францын загвар зохион бүтээгч Луй Виттон, Нобелийн шагналт Норвегийн нэрт зохиолч Нут Хамсун, II Элизабет хатан хааны төрсөн эх Элизабет Боуес-Лион, Америкийн нэрт дуучин, бүрээчин Луйс Армстронг, АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч, Нобелийн Энхтайвны шагналт Барак Обама, Солонгос гаралтай Америкийн жүжигчин Даниел Де Ким, Америкийн жүжигчин, найруулагч Грета Гервиг, Америкийн ихэр жүжигчид болох Коул болон Дилан Спраус нар мэндэлжээ.
Энэ өдөр Монголын түүхэнд:
1914 оны энэ өдөр Хиагтад Орос-Монголын хооронд мөнгө зээлдүүлэх, буу зэвсгийн, төмөр зам байгуулах, цахилгаан мэдээ байгуулах тухай дөрвөн гэрээ нууцаар байгуулжээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
1693 оны энэ өдөр Дом Периньон оргилуун дарс үйлдвэрлэх технологийг нээжээ.
1789 оны энэ өдөр Францын анхны үндсэн хууль батлагдаж, феодалын ёсыг халав.
1821 оны энэ өдөр дэлхийн түүхэнд анх удаа долоо хоног тутмын “Бямба гарагийн оройн шуудан” сонин хэвлэгдэж эхлэв.
1854 оны энэ өдөр Япон улсын төрийн далбааг соёрхон баталжээ.
1915 оны энэ өдөр Германы 12 дугаар арми Варшав хотыг булаан эзлэв.
1947 оны энэ өдөр Япон улсын Дээд шүүх байгуулагджээ.
1977 оны энэ өдөр АНУ-д Эрчим хүчний яам байгуулагджээ.
1984 оны энэ өдөр Дээд Вольта нэрээ өөрчилж, Буркина Фасо нэртэй болов.
1995 оны энэ өдөр Хорватын тусгаар тогтнолын дайны хамгийн сүүлийн чухал тулаан болох “Шуурга” ажиллагаа эхэлжээ.
2020 оны энэ өдөр Бейрутын дэлбэрэлт болжээ. Бейрутын химийн үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас наад зах нь 220 хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтжээ.

Сэтгэгдэл ( 0 )