Трампын мэдэгдлээс улбаалж газрын тосны ханш өслөө

Б.Сэцэн | Zindaa.mn
58 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны дэглэмээс нөхөн төлбөр гаргуулах тухай мэдэгдсэний дараа газрын тосны зах зээлийн ханш өслөө. Брент маркийн газрын тосны ханш таван хувиар өссөн өөрчлөлтөө хадгалж, баррель тутамдаа 88 ам.доллароор арилжаалагдаж байна. Харин WTI төрлийн газрын тосны ханш 82 ам.долларт хүрээд байна.

Энэ долоо хоногийн эхээр Ормузын хоолой болон Ирантай хийх хэлэлцээ мухардлаас гарна гэсэн хүлээлттэй байсан ч АНУ-ын Ерөнхийлөгчийн гэнэтийн мэдэгдлүүд үүнийг сарниулж орхилоо. Түүнээс үүдэн газрын тосны ханш өндөр хэвээр тогтворжоод байна. АНУ-Ираны дайны нөхцөл байдал хурцадсанаас шалтгаалан газрын тосны ханш сүүлийн дөрвөн өдөр дараалж өссөн юм.

Ормузын хоолой тодорхойгүй байгаа учраас газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцнууд Ойрх Дорнодоос БНХАУ газрын тос нийлүүлж байгаа. Одоогийн байдлаар газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцнуудын нэг өдрийн ханш 500 мянган ам.доллароор хэмжигдэж байна. Үүнээс үүдэн ханган нийлүүлэлтийн хямрал үүсэж, улмаар газрын тосны ханшид нөлөөлж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top