COP17-гийн үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвүүдийн нээх, хаах цагт өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл өглөө.

Тэрээр "Монгол Улсын цөлжилтийн төлөв байдлын судалгааны тайлан эцэслэгдэн гарлаа. 30 гаруй жилийн хугацааны өгөгдөлд суурилж хийсэн. Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд ямар нэг байдлаар өртөж эхэлсэн гэсэн дүгнэлт гарсан. 

COP17 хурлын бэлтгэл ажил одоогоор 95 хувьтай байна. Арга хэмжээний үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн нээх цагийг хойшлуулж, хаах цагийг урагшлуулна. Мөн шатахууны асуудалтай байгаа ч гэсэн COP17-гийн үеэр онгоцны болон дизель түлшний тасалдал үүсгэхгүй байх чиглэлээр арга хэмжээ авч байна. Өнөөдрийн байдлаар нислэг, арга хэмжээ хойшилсон зүйл байхгүй" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top