“Доржсүрэн” ганцхан олдох амьдралаа хугаслаад хорвоогоос буцжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 15

Одоогоос яг 11 сарын өмнө телевизийн дэлгэц, сонины хуудаснаа циркийн хоёр баавгай алдагдсан тухай шуугиан дэгдэж байлаа. “Учир битүүлгээр хоёр баавгай авч явсан иргэдийг баривчиллаа”, “Баавгайнуудыг Тэрэлжид тэжээхээр боллоо”, “Хоёр баавгайг хэрэг хийсэн ялтан шиг хоргоож байжээ”, “Баавгайнуудыг ирэх хавар байгальд нь тавина” тэж ирээд л циркийн баавгайнуудын тухай мэдээлэл хэдэн өдөр хэвлэлийнхний хараа, олны анхааралд өртөж байсан билээ.Тэднийг хүмүүс өрөвдөж, тийм байдалд оруулсан этгээдүүдийг зэвүүцэж байсан үе саяхан мэт санагдавч даруй бүтэн жилийн нүүрийг үзэх гэж байна. Тэгвэл энэ хугацаанд нөгөө хоёр баавгай минь хаана, яажшуухан амьдарч байгаа талаар нэхэн сурвалжиллаа. Баавгайнуудыг зарах гэж байсан иргэдэд хариуцлага тооцсон уу
Ховор амьтадын тоонд ороод буй хоёр баавгайг зарж борлуулах гэж байсан иргэдийг өнгөрсөн оны 9 дүгээр сарын 24-нд цагдаагийнхан саатуулж байлаа. Учир битүүлгээр хоёр баавгай хашаандаа тэжээж байсан Лхагваа, Баагий нарыг тухайн үед цагдаа нар баривчилж, байцаалт авч байв. Байцаалтын явцад хоёр баавгай циркийн баавгай болж, тэдний маллагч байсан залуу ийн хашаандаа авчирсан болох нь илэрч байсан. “АСА” цирк Азид анх удаа амьтангүй цирк болж, сургуулилттай байсан бүх амьтдаа байгальд нь буцаан тавьсан. Гэтэл энэ хоёр баавгайг циркийн маллагч Лхагваа Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны 8-12 тоотод суух Баагий гэх иргэнтэй хамтран зарж борлуулах гэж байсан тухай цагдаа нар тэр үед мэдэгдэж байв. Тэд баавгайг гурван cap гаруйн хугацаанд бөгс эргэх ч зайгүй жижигхэн торонд хашиж, хааяа нэг ус өгч байсан хэмээн ойр орчмынхон нь өгүүлж байв. Хэрэг хийсэн ялтан шиг ийм удаан хугацаанд хоёр баавгайг зовоож байсан буруутангуудыг өнөөдөр шийтгэж амжсан уу. Байгаль эхийн амьтныг байгаль ээжээс нь хагацааж циркийн амьтан болгосон “АСА” циркийнхэнд хариуцлага тооцов уу. Хэрэгтэй үед нь хэрэглэчихээд, хэрэггүй үедээ хаячихдаг циркийнхэнд харамсалтай нь өнөөг хүртэл хариуцлага хүлээлгээгүй байна. Тэрэлжид тэднийг тэжээхээр болж байв
Сургуулилттай баавгай нар айлын хашаанд хүнд нөхцөлд амьдарч байсан нь илэрсэн даруйд тэднийг цаашид хаана, хэрхэн байлгах талаар холбогдох албаны хүмүүс тухайн үед ярилцаж эхлэв. Байгаль орчны яам, Ан амьтны эрхийг хамгаалах сан, Эрүүгийн цагдаагийн газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь зохицуулагчдаас бүрдсэн баг Улсын мөрдөн байцаах газарт тухайн үед шуурхай хуралдсан билээ. Иргэдийн гар дээрээс худалдаалагдах гэж байсан хоёр баавгайг ирэх хавар байгальд нь буцаан тавих нь зүйтэй гэсэн шийдвэрт тэд хүрч байв. Хурлын үеэр хоёр баавгайг хавар хүртэл хаана байлгах вэ, байгальд нь нутагшуулах боломжтой юу, үгүй гэдгийг ярилцсан юм. Ингээд мэргэжлийн хүмүүс долдугаар cap хүртэл Тэрэлжид тэжээхээр болж байв. Учир нь байгальд нь буцааж тавих хамгийн тохиромжтой cap нь зуны сарууд байдаг аж. Тухайн үед баавгайны ичээний цаг болчихсон учраас хоёр баавгайг шууд байгальд нь тавих боломжгүй байсан аж. Циркийн сургуулилттай амьтад хүнд дасчихсан зөөлөн байдаг. Тиймээс байгальд нь тавихын өмнө зэрлэгшүүлж, хүнээс дайжуулж, жигшээдэг болгох нь зөв гэж мэргэжилтнүүд үзэж байв.

Ингээд хоёр баавгайг Тэрэлжийн нутагт тэжээхээр өнгөрсөн оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатараас ачаалж авч явсан билээ. Харин энэ цагаас хойш тэд хувь тавилангийн ямархан зөргөө зорчоо бол…“Доржсүрэн” ганцхан олдсон амьдралаа хугаслаад хорвоогоос буцжээ
Циркийн хоёр баавгайн нэг нь эрэгтэй нөгөөдөх нь эмэгтэй байв. Тэдний эмэгтэйг нь Дулмаа гэж нэрлэдэг байсан бол эрэгтэйг нь Доржсүрэн хэмээн дууддаг байжээ. Тэднийг хавар болуут л байгальд нь дасгаж тавина хэмээж байсан ч харамсалтай нь хавар битгий хэл зун ч тавьж амжилгүй өдий хүрчээ. Энэ хугацаанд хөөрхий хоёр баавгайн нэг өвчний улмаас нартын амьдралаа дуусгасан болохыг Байгаль хамгаалах сангийн тэргүүн С.Дамдинсүрэн хэлсэн юм. Тэрбээр “Хоёр баавгайн эм нь үлдсэн. Эр нь зун өвдөөд үхсэн. Уг нь наадмаас өмнө нутагшуулъя гэж төлөвлөж байсан ч хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэхгүй өдий хүрлээ. Одоо эм баавгайг байгальд нь ямартай ч тавина” хэмээв. Байгаль ээжээсээ багаасаа хагацаж, хүний гарт орсон хөөрхий баавгайн нэг нь ийн үхжээ. Уг нь тэднийг олигтойхон маллаж, хариуцлагтайхан байж байгаад байгальд нь эргэн тавьсан бол баярлах л байсан байх даа. Амьтангүй цирк болох нэрийдлээр хөөрхий амьтдыг үгүй хийсэн “АСА” циркийнхэн тэр хөренге менгийг нь шийдэж өгөх үүрэгтэй бус уу Олон улсын жишгээр бол ан амьтнаа хайрлан  хамгаалах хууль дүрмээ хариуцлагтай дагадаг юм билээ. Хамгийн ойрын жишээ татахад л Украины эрх баригчид саяхан “Баавгайн эрхийг хамгаалах хууль” хүртэл санаачилсан байна. Тэд зоогийн газар, үзвэр үйлчилгээний төвүүдэд “ажилладаг” бүх баавгайг эрх чөлөөтэй болгохоо амлаж, унаган байгальд нь буцаах тал дээр бүхий л нөөц боломжийг нь хангаж егөхөөр болжээ. Тус улсын Байгаль орчны сайд Микола Злочевскийн хэлснээр бизнесийн арга хэрэгсэл болсон тэдгээр баавгай ихэнх тохиолдолд эздийнхээ шахалтаар согтууруулах ундаа хэтрүүлэн “уудаг” байсан гэнэ. Тиймээс жилээс жилд ховордоод буй энэхүү сүрлэг амьтнаа аврахын тулд “Баавгайн эрхийг хамгаалах” тусгай хууль боловсруулахаар болсон аж. Манай улсын хувьд ч гэсэн энэ мэт зүйлээс үлгэр авмаар санагдана. Тэгэхгүй бол хэн дуртай нь хүссэн үедээ, байгалийн амьтнаар зугаа хийж, бах таваа хангадаг нь


Эх сурвалж: “Нийслэл таймс”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top