Өнөөдөр монголд хэтэрхий олон телевиз байгааг хэн хүнгүй л хэлж байна. Энэ олон замбараагүй мэдээллийн хэрэгслүүд хэдэн тийшээ харж давхиж, давхиж хүч нь тамирдаж эсвэл хэн нэгний идэш болсон үедээ зогсох байх гэж сэтгүүлч Г.Золжаргал ярилаа. Хүний эрх, эрх чөлөөний тухай наад захын ойлголтгүй сэтгүүлчдийг тэрбээр хүй нэгдлийнхээ үеэс салаагүй чөмөгний ясны оронд микрофон барьсан сармагчинтай зүйрлэж байна. Аливаа зүйл хэмжээ хязгаартай байдаг. Харин хэмжээ хязгааргүй мэдээллийн террор хүний ухаан санааг самууруулж эцэстээ нөхөж баршгүй сэтгэхүйн гамшиг болохыг эрхэм сэтгүүлч сануулсныг хүргэе.
-Энэ жил их олон ой давхацсан сайхан наадам болж дэнж хотойтол наадлаа. Та хаагуур наадав?
-Энэ зун ойрын жилүүдэд ороогүй бороо орж газрын өнгө засч дэлгэр сайхан зун болж байна. Би наадмын өмнө хэд хэдэн удаа хөдөө явсан. Газар дэлхий өнгөө засаад ирэхээр хүний сэтгэл уужирч баярладаг ч юм уу энэ жилийн наадам өргөн дэлгэр сайхан боллоо. Хүмүүс баярлаж наадахдаа идэж уух, уралдаж цэнгэх юмтай болсон байна. Гэхдээ улсын сан хөмрөгөөр биш өөрсдөөсөө мөнгө гаргаад наргиж цэнгэж байгаа бол сайхан л байна. Нэг зуны наадмыг өвөл шалгадаг учраас одоо сайхан наадлаа гэж хэлэхэд эрт байна. Ямар наадсаныг өвөл л дүн тавина даа.
-Шинэ цагийн баячуудын өмсөж зүүх нь ч үлгэр домгийн шинжтэй болж. Сэтгүүлч хүний хувьд та үүнийг ямраар харж байна вэ?
-Хавар бол малд ч хүнд ч хэцүү цаг. Ийм үеэр би голдуу хөдөө явдаг. Баримтат киноны зураг авна. Айл хунараар орно. Ингээд явж байхад өнөөдрийг 1990-ээд оны үетэй харьцуулахад хүмүүсийн амьдрал өнгөц арай дээрдсэн юм уу л гэж хардаг. Хөдөөний нэг айлын гадна нэг машин, мотоцикл, салхин сэнс байна. Гэхдээ тэр айлын амьдрал үнэхээр дээшлэж үү гэвэл бас үгүй юм аа. Хөдөөнийхөнд мөнгө ч, ажил ч алга. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үүсч чадсангүй. Өмссөн хувцас жаал жуул ахуй хэрэглээний зүйлээрээ л өөрчлөгдсөн юм шиг харагдавч малаа дагаж амьдарсан хэвээрээ байна. Гэтэл 22-ын товчооноос цааш нэг хүүхэд варенийн шилтэй жимс, хагас шуудай самар, эсвэл тарваганы боодог зараад зам дагуу зогсож байдаг дүр зураг ерээд оныхоос өөрчлөгдсөнгүй. Аймаг сумын зах дээр малын мах ширхэн л зардаг хэвээр байна. Ажилгүй хүмүүс олон, архи их ууж байна. Олонхийн амьдрал ийм ядуу байхад баячууд ийм элбэг дэлбэг баян тансаг харагдах нь хуурамч юм даа. Энэ нь хүний сэтгэл зүйд их муухай нөлөөтэй, соёлгүй явдал. Монголчууд олон мянган жил нүүдэллэж ирсэн нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн. Урьд нь бид хот суурин газар амьдарч үзээгүй, банк ч гэж байсангүй. Тиймээс өөрт байгаа үнэтэй цэнэтэйгээ өөрөө л биедээ авч явдаг байсан юм байна л даа. Тиймээс... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )