Сэтгэл зүйчид үйлчлүүлэгчийнхээ нууцыг хадгалдаг

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 17

Бидний амьдралын алхам тутамд асуудал тулгардаг. Хүүхэд рс тоглоомонд хэт дурлах, ажил дээрээ асуудалтай болох, гэр бүлийнхэнтэйгээ маргалдах энэ бол бидний түгээмэл бэрхшээл. Тухай бүрд нь бид  өөрийгөө зоригжуулан, тэсээд л өнгөрдөг. Тэгвэл эдгээр асуудал хуримтлагдсаар танд бухимдал үүсгэнэ үү гэхээс баярлуулсан тохиолдол байхгүй биз.  Энэ бэрхшээлийг даамжруулахгүй, уур бухимдлаа  намжаах нэг арга бол сэтгэл зүйчид хандах. Таны дотор уужраад, тайвшраад  л ирнэ. Өөрөөр хэлбэл сэтгэл мэдрэлийн өвчтэй, гүн хямарсан хүн сэтгэл зүйчид ханддаг гэвэл эндүүрэл.  Мөн сэтгэл зүйч миний нууцыг хадгалахгүй гадуур тараана гэсэн хардлага байдгийг ч нуух юун. Тэгвэл сэтгэл зүйчид үйлчлүүлэгчийнхээ нууцыг чандлан хадгалдаг.  Жишээ нь хүүхдээ дагуулан сэтгэл зүйчид хандсан тохиолдолд  сэтгэл зүйч, хүүхэд хоёрын тань ярьсан яриа  тэдний нууц болон үлдэх болно.  Харин эцэг эхэд нь ямар арга  хэмжээ авах талаар сэтгэл зүйч зөвлөгөө өгдөг байх жишээтэй.
 Өнөөдөр манай улсад  20 гаруй сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг төв байдаг бөгөөд тогтмол үйл ажиллагаа явуулдаг нь 10 гаран байдаг юм. Мөн  хувиараа зөвлөгөө өгдөг сэтгэл зүйчид байдаг. Үнийн хувьд нэг их зөрүүгүй.  Тодруулбал бага насны хүүхдэд нэг цагт 5000, сургуулийн насныхан болон оюутнуудад 7500-8500, насанд хүрэгчдэд 10,000-15,000 төгрөгөөр зөвлөгөө өгдөг. Түүнчлэн  сард нэг удаа  нээлттэй өдөрлөг зохион байгуулж,  үнэ төлбөргүй  үйлчилдэг.
 Олон улсад дунд сургууль бүр нэг сэтгэл зүйчтэй бөгөөд ачаалал ихтэй байдаг ажээ.  Мөн гадныхан  сэтгэл гутралд өртсөн тохиолдолд манайхан шиг цоглог байх нь тун ховор.  Хоол унд идэхгүй, босох ч тэнхэлгүй болдог байна.  Харин Монголчуудын  сэтгэл зүйн онцлогийн хувьд сэтгэлийн хаттай, ямар ч асуудалд тэвчээртэй ханддаг.  Тиймээс  сэтгэл зүйчид  гүн хямралд орсон хүн л ханддаг ажээ.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top