АНУ-ын Их дээд сургуулиудад төрийн захиргаагаар цол хамгаалж байгаа оюутнуудын vзэх дуртай нэгэн сурах бичигт төрийн удирдлагын хариуцлагагvй байдлын тухай нэгэн судлах жишээ байдаг юм. Хамгийн сvvлийн vеийн энэ жишээг мянга мянган оюутнууд судлаж, тал бурээс нь шvvмж бичдэг бөгөөд ингэснээрээ тэд төрийн албан хаагчийн хариуцлагагvй vйлдэл ард олныг хэрхэн хохироодог жишээг яс махандаа тултал ойлгон гардаг гэхэд хилсдэхгvй. Чухам тийм жишээ өнөөдөр Монгол Улсад тохиолдоод байна. Хариуцлага хvлээх дургvй Засгийн газартаа ойлгуулахын тулд энэ хоёр жишээг холбон бичлээ.
АНУ-ын Онцгой байдлын дарга ноён Браун хэн байсан бэ?
АНУ-ын Холбооны онцгой албаны агентлагийн (Federal Emergency Management Agency) захирал Майкл Браун 2005 онд Галф Костын Шинэ Орлеон хотыг нөмерсөн Катрина далайн шуурганы хохирогчдод цаг хугацаанд нь тусламж vзvvлж чадаагvйн төлөө vvрэгт ажлаасаа огцорсон билээ.
Ард олноо аюул гамшигт учраад байх гурав хоногт ямар ч тусламж vзvvлээгvйд төр, засагтаа уурссан олон нийтийн хилэн Конгресст хvрч ноён Брауны өмнөх туршлага, чадварт анхаарлаа хандуулжээ.
Нэгдvгээрт: Тэр урьд өмнө онцгой байдлын албанд ажиллаж байсангvй, аврах ажлыг зохион байгуулах талаар ямар ч мэдлэггvй хvн байлаа. 2001 онд Онцгой албаны дэд захирал болохоос өмнө тэрээр Арабын олон улсын морин холбооны шvvгчээр ажиллаж байсан байна. Тэрээр өөрийгөө 1975-1978 онд Оклохома мужийн Эдмонд хотын менежерийн туслахыгхийж байхдаа онцгой албаар ажиллаж байсан гэж тодорхойлсон боловч Таймс Магазин сэтгvvлээс тууний ажил нь онцгой байдлын ажилтай ямар ч холбоогvй байсныг судлан тогтоожээ.
Хоёрдугаарт: Шинэ Орлеон хотын гамшгийн талаар ч тэр, гамшигт өртөгсөд уух ус, идэх хоолгvй гурав хоносон талаар тvvнд ямар ч төсөөлөл байсангvй.
Гуравдугаарт: Гамшгийн vеэр Брауны гаргаж байсан ёс суртахуунгvй vйлдэлд олон нийт хилэгнэж байлаа. Тэрээр гамшиг болж байсан яг тэр vед найз нөхөд рvvгээ е-майл явуулж өөрийнхөө цуглуулгын тухай гайхуулж байсан төдийгvй өөрийнхөө хэвлэл мэдээллийн ажилтанд хvртэл энэ тухай сурталчлахыг даалгаж байжээ.
Олон нийтийн уур хилэн ба Конгрессийн шахалтаар тэр ажлаасаа тун удалгvй огцорчээ.
Монгол Улсын Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд ноён С. Отгонбаяр гэж хэн бэ?
Нэгдvгээрт: С.Отгонбаяр онцгой байдлын менежментээр өмнө нь хэр мэргэшсэн хvн вэ? Тvvний өмнө хийж байсан ажил, туршлагаас авч vзэхэд онцгой байдлын албанд ажиллаж байсан байтугай Засгийн газарт ажиллаж байсан ямар ч туршлага алга.
Хоёрдугаарт: П.Жасрайн Засгийн газарт 800 саяар "шахсан" тvvний онгоц ажилтнуудынх нь амийг авч одсон тухай сонингууд бичиж эхэллээ. Ер нь манайхаас өөр оронд хувь хvн агаарын хил зөрчин хувиараа онгоц оруулж ирээд тvvнийгээ Засгийн газартаа шахаж байсан жишээ олон болов уу. ёс суртахуунгvй энэ vйлдлийнхээ төлөө тэр сайдаар томилогдох эрхгvй баймаар.
Гуравдугаарт: Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдад тvймэртэй тэмцэх талаар ямар ч төсөөлөл байсангvй. Сэлэнгийн Ерөө голын эхээс ойн тvймэр аль сарын өмнөөс эхэлсэн аж. Нутгийн ард унтрааж байна гэсээр байгаад дархан цаазат газар луу ороход сая нэг сандарч нисдэг тэрэг яаралтай нисгэх тушаал гаргажээ. (өдрийн сонин №143)
Дөрөвдvгээрт: Онгоц хайх ёстой байсан сайд нар У.Хvрэлсvхийн төрсөн өдрийн баярт танц гишгэж цаг алджээ. (өдрийн сонин №142)
Ерөнхий сайд М. Энхболд хийсэн мэдэгдэлдээ аврах ажиллагаа удсанаас олон хvний амь эрсэдсэн гэдгийг хvлээн зөвшөөрсөнгvй. Дээр нь энэ эмгэнэлт явдлыг ямар нэгэн томилгоо, улс төртэй холбон vзэхгvй байхыг хvсжээ.
Энэ бvхнээс vvдээд бидэнд хариуцлагтай холбоотой олон асуулт тодорхойгvй байна.
1. Онгоцонд байсан хvмvvст холбоо харилцааны хэрэгсэл яагаад байгаагvй юм бэ? Байгаагvй шалтгааныг дахиад л төсөв хvрэлцээгvйгээс хэмээн тайлбарлах уу? Зохицуулаагvйн хариуцлагыг хэн хvлээх вэ?
2. Их тvймрийг цурманд оруулах болон бусад тусгай аргуудаар унтраадаг байтал чухам яагаад Отгонбаяр сайдын шийдвэрээр ойн дvрэлзсэн тvймэрт хорь гаруйхан хvнийг явуулсан юм бэ? Тэд галыг юугаар, яаж унтраах байсан юм бэ? Тэдэнд хvнсний нөөц хангалттай байсан уу? Тэд онгоцны ослоор биш гэхэд тvймэрт шатан vхэх магадлал маш өндөр байжээ.
3. Алга болсоныг мэдсэн тэр өдрөө яагаад Засгийн газарт, хэвлэл мэдээлэлд мэдэгдээгvй юм бэ? Онгоцны даац хэтрvvлсэн хариуцлагыг хэн хvлээх вэ?
4. Хариуцлага алдсан хvмvvст арга хэмжээ авна гэдгийг зөвхөн онгоцны нисэх багийнханд (амь насаа алдсан) хамааруулах гээд байгаа юм биш биз дээ. Онцгой албаны талаар ямар ч туршлаггvй С.Отгонбаяр сайдын улс төрийн томилгооны төлөө хэн хариуцлага хvлээх вэ? Улс төрийн томилгоо нэрийн дор мэдлэг, чадваргvй хvмvvсийг дэвшvvлж ард олныг хохироохоо хэзээ зогсоох юм бэ?
5. Амиа алдагсдыг эрэлхэг баатрууд, эх орныхоо төлөө амиа өргөсөн эрс гэх мэтээр цоллож энэхvv уй гашуудлын vеэр хариуцлагыг ярихаа больё хэмээн уриалсан vгс сонинд vзэгдэж эхэлж байгаа нь хэний санаа вэ? Хариуцлагагvйн золиос болсон ард олондоо "баатар" нэр өгөөд тэднийг тайвшруулна гэж бодоогvй биз?
6. С. Отгонбаяр сайдыг огцруулсанаар УИХ, Засгийн Газар хариуцлагаас мултраад өнгөрөх юм биш биз?
7. Эцэст нь уншигч танаас асууя. Амь насаа алдсан ард иргэдээ баатар хэмээн нэрлээд хариуцлагаас мултардаг төр, засагтай байхыг та хvсч байна гэж vv?
Дараагийн удаа онгоц сvйрэхгvй гэх баталгаа байна уу. Тvvний хохирогч та эсвэл би ч юм бил vv, бидэнд баталгаа алга. Учир нь манай Засгийн газар хариуцлага хvлээх тун дургvй.
Сайнбуянгийн ОТГОНБАЯР
Монгол Улсын Их Хурлын гишvvн
Хэзээ, хаана төрсөн:1962 оны 07 сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн
Нас, хvйс, vндэс угсаа, гэр бvлийн байдал: 45 настай, эрэгтэй, дөрвөд, ам бvл 4/ охин, хvv, эхнэр/
Хэзээ, хаана, ямар сургууль төгссөн, мэргэжил, эрдмийн зэрэг, цол: 1988 онд ОХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль Хэвлэлийн инженер мэргэжлээр
1994 онд ОХУ-ын Улс төр- эдийн засгийн академи Эдийн засагч мэргэжлээр
2001 онд АНУ-ын Бизнесийн удирдлагын хөгжлийн сургууль Бизнесийн удирдлагын мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал: 1988-1990 онд Сvхбаатарын нэрэмжит Улсын хэвлэлийн комбинатад инженер
1990-1993 онд Өнгөт хэвлэлийн үйлдвэрт Ахлах, Ерөнхий инженер
1993-1995 онд Хэвлэл vйлдвэрлэлийн *Оюуны Ундраа* компаний Ерөнхий инженер
1995-2004 онд Хэвлэл vйлдвэрлэлийн *Оюуны Ундраа* компаний Ерөнхий захирал
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийн байнгын хорооны дарга
2006 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд
Гадаад хэл:англи; орос;
(Ардын эрх 122/654)
Төрийн захиргааны магистр Ч. СОСОРМАА (МРА)
С.Отгонбаяр хуулиас дээгүүр "жаалсан"-ыг Үндсэн хуулийн Цэц тогтоожээ
2007 оны 10-р сарын 3
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн айд С.Отгонбаяр эрх мэдлээ хэтрүүлж, хариуцсан салбараа хувийн компани шиг болгосон. Танил талын хүрээгээр найз нөхдөө ажилд томилж байсныг манай сонин баримттайгаар дэлгэн тавьсан билээ.
Энэ удаа С.Отгонбаяр эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөнийг уншигч танаа хүргэе. Тэрбээр Засгийн газрын гишүүний эрхийг хэтрүүлж,хуулиас дээгүүр эрх хэмжээ тогтоосон нь энэ салбар хөл, толгойгоо алдаж, осол аваар гарахад хүргэсэн байж болзошгүй юм.
С.Отгонбаяр сайдын гаргасан тушаал болгон хууль зөрчиж байж. Сайдыгаа хууль зөрчсөн тушаал, шийдвэр гаргаад байгааг Онцгой байдлын газрын дарга П.Даш удаа дараа хэлж байсан. Дээрх асуудлаас үүдэн ам мурийж байсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан нь ч үнэний ортой аж. Юу гэвэл, сайд агентлагийн даргынхаа эрх мэдлийг хязгаарлаж, эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж, ингэснээрээ улсын нөөцийг өөрийн дураар захиран зарцуулахад чиглэсэн тушаал, захирамж гаргаж байжээ.
С.Отгонбаяр сайдын 2006, 2007 онд гаргасан тушаалууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2 дахь заалт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" -ыг зөрчжээ. . Тухайлбал, Түүний 2007 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 32 дугаар тушаалаар "Онцгой байдлын ерөнхий газрын дүрэм"-ийг шинэчлэн баталсан бөгөөд энэхүү дүрмийн 3.2 (...Тэргүүн дэд дарга, дэд дарга, газрын дарга, санхүү эдийн засаг хөрөнгө оруулалт хариуцсан хэлтсийн даргыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд томилж, чөлөөлнө), 15 (Агентлагийн дарга нь агентлагийн газар, хэлтэс, харъяа нэгж, байгууллагын дарга, удирдах албан тушаалтныг Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол улсын сайдтай зөвшилцөж, хууль тогтоомжийн дагуу томилж, чөлөөлнө) дахь заалт нь Засгийн газрын тухай хуулийн 18.3 дугаар зүйлийн гурав (Агентлагийн орлогч даргыг Төрийн албаны Зөвлөлийн дүгнэлтийг харгалзан Монгол Улсын сайд томилж, чөлөөлнө), Гамшгаас хамгаалах тухай хуулийн 25.1, 11 (Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын газар, хэлтэс, харьяа нэгжийн удирдлага болон ажилтныг томилж, чөлөөлөх, цол олгох бүрэн эрхтэй тухай) дахь заалт, Төсвийн байгууллага, удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 17.1, 12 (Ерөнхий менежер нь ажилтныг ажилд томилох, өөрчлөх, халах...эрхтэй) дахь заалт, мөн хуулийн 12.3 (Төсвийн ерөнхийлөн захирагч эрхлэх асуудлынхаа хүрээнд төсвийн байгууллагын ерөнхий менежерт хуулиар олгогдсон эрх мэдлийг хязгаарлах буюу өөртөө шилжүүлэн авахыг хориглоно) дахь заалтыг тус, тус зөрчсөн аж.
Дээрх тушаалыг үндэслэн гарсан бусад тушаалууд нь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага болох ОБЕГ-ын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, улс төрийн намын нөлөөнөөс ангид байж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй төрийн тусгай албан хаагчдыг үндэслэлгүйгээр дахин дахин халж, солих, хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлэхгүй байх, хүний эрхийг умартах, хуулиас давсан шийдвэр тулган хүлээлгэх, мэргэжлийн бус хүмүүсийг сонгон шалгаруулалтгүй томилж эрх мэдэл өгөх, тэднээр дамжуулан өмчтэй холбоотой асуудлаар нөлөө тогтоох асуудлуудыг бий болгожээ. Энэ нь ч "МИ-8" нисдэг тэргийг осолд хүргэсэн гэж үзэж болохоор байна. Тухайлбал, уг ослын үеэр тус байгууллагад цэргийн удирдлагын мэргэжлийн удирдах ажилтан байгаагүйг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдээлж байсан билээ. Өөрөөр хэлбэл, С.Отгонбаярын халаасны хүнээр дүүрсэн мэргэжлийн бус байгууллага болох "Сайдын зөвлөл"-ийн боловсрол багатай дарга нар цагийн байдлыг зөв үнэлэлгүй буруу шийдвэр гаргасныг олон хэлж буй. Мөн гол албан тушаалуудад ч мэргэжлийн бус хүмүүс томилогдмон нь үүнийг гэрчилж байна.
Дээрх асуудлаар тус газрын дарга П.Даш, болон ОБЕГ-ын БХЗГ-ын дарга П.Баттогтох нар 2007 оны наймдугаар сарын 28-ны өдөр Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж, өргөдлөө өгчээ.
Үндсэн хуулийн Цэц маргааныг хянан үзээд, Ерөнхий сайд М.Энхболдод "Онцгой байдлын ерөнхий газрын дүрмийн зарим заалтыг хүчингүй болгуулах тухай" албан тоот илгээжээ. Уг бичигт: Сайд С.Отгонбаярын тушаалаар баталсан Онцгой байдлын ерөнхий газрын дүрмийн холбогдох заалт Засгийн газрын тухай хуулийн 18.3 дугаар зүйлийн гурав, гамшгаас хамгаалах тухай хуулийн 25.1,11 болон холбогдох бусад хуулийн заалтыг зөрчиж, хуулиас дээгүүр эрх хэмжээ тогтоосон байна. Энэ нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяр Үндсэн хуулийн 1.2 дахь заалтыг зөрчсөн байж болох шинжийг агуулж байна" хэмээгээд Үндсэн хуулийн цэц маргаан хянан шалгах ажиллагаа үүсгэх үндэслэл байгаа ч Засгийн газрын гишүүний хууль зөрчиж гаргасан актыг Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд засах боломжтойг харгалзан Ерөнхий сайдад хүргүүлж буйгаа онцолжээ.
Гэтэл үүнээс өмнө Засгийн газрын хэрэг эрхлэх газраас томилогдсон ажлын хэсэг болон төрийн албаны зөвлөлөөс дээрх хууль зөрчсөн заалтуудыг хүчингүй болгон, хуульд нийцүүлэх тухай С.Отгонбаярт мэдэгдэж байжээ. Мөн Засгийн газрын 2007 оны наймдугаар сарын 22-ны өдрййн хуралдаанаар ОБЕГ-т үүсэд буй нөхцөл байдлын тухай хэлэлцээд, тус газрын албан хаагчидтай холбоотой хууль бус тушаалаа хүчингүй болгох үүргийг С.Отгонбаярт өгч байсан аж. Гэтэл С.Отгонбаяр өөрийгөө өмгөөлөн бусад руу буруугаа чихэхээс өөр арга хэмжээ авсангүйгээр барахгүй, дээрх асуудлаар Үндсэн хуулийн Цэц болон Засгийн газартаа ч хариу өгөлгүй өдий хүрчээ.
Ч.Олдох /Зууны мэдээ/
Сэтгэгдэл ( 0 )