Хорвоод дөнгөж мэндэлсэн хүүхэд чинь тантай адилгүй үрчийсэн улаан “амьтан” байгаа биз. Яана даа миний бяцхан үр хэрхэн өсөж том болох бол? Ямар хүн болох бол? Үүнийг бурхан л мэдэх байх гэж бодлогоширч байна уу? Тэгвэл зөвхөн бурхан төдийгүй туршлагатай эх баригч нар ч хүүхдийн хувь заяаг тодорхойлоод өгч чаддаг гэнэ.
Эхэс аз авчирна
Онцлог: Тун ховор тохиолдолд хүүхэд эхэстэйгээ төрдөг. Ийм хүүхэд их азтайд тооцогддог бөгөөд дархлаа сайтай байдаг гэнэ.
Тайлбар: эхэстэйгээ төрсөн хүүхэд ихэвчлэн бүтэж үхдэг. Харин маш их аз, биеийн дархлаа сайтай байсны ачаар л амь эсэн мэнд гардаг ч тун ховор тохиолдол юм. Ийм хүүхэд амьдарч чадвал огт өвддөггүй бөгөөд түүнийг хамгийн азтайд тооцдог гэнэ.
Дашрамд тэмдэглэхэд: Египетийн хааны ордны мэргэдийн дунд “хааны хувцсыг тайлсан” гэсэн өндөр хэргэмтэй хүн байдаг байжээ. Хаан ширээ залгамжлагч эхэстэйгээ төрөхөд тэр л хүн эхэсийг нээжээ. Харин фараоныг ард түмэндээ хандах ёслолын ажиллагаа болоход хүүг олны дунд авчирч, түүний араас түүнийг “нээгч” хатаасан эхсийг авч явсан гэнэ. Хожим нь Фараон эхсээсээ жаахан хэсгийг биедээ авч явдаг байв. Энэ нь түүнд аз авчирна гэж үздэг байсан ажээ.
Эзний хүй
Онцлог: Хүүхдийг төрөхөд хүйг нь уртаар /10-15 см/ тайрсан бол хүү нь хүүхэмсэг, охин нь хэтэрхий тачаангуй болж өсдөг гэнэ.
Тайлбар: Урьд цагт ямар нэг байдлаар урт тайрагдсан хүйтэй хөвгүүд ирээдүйд урт бэлэг эрхтэнтэй болохыг, эмэгтэйчүүдийн бэлгийн хүсэл тачаал ихтэй болохыг илтгэдэг гэж үздэг байж. Шинжлэх ухаанд тийм нотолгоог хараахан няцаагаагүй ч, бас нотлоогүй байна. Гэхдээ статистикийн мэдээгээр “урт хүйтэй” хөвгүүд үнэхээр аварга эрхтэнтэй болдог байна.
Дашрамд хэлэхэд славянчууд хөвгүүдийн хүйг ирээдүйд гэрийн сайн эзэн, уран гартан, гарамгай бичиг үсэгтэн болохыг билэгдэж сүх, түлээ, номоор тасалдаг байжээ. Харин охидын хүйг сайн ээрүүлчин болог хэмээн ээрүүлээр тайрч, ээрүүлдсэн тусгай утсаар хүйг боодог байв.
Гарын алга
Онцлог: Дөнгөж төрсөн хүүхдийн гарын алга цайвар байвал баян болно гэнэ.
Тайлбар: Хүний мөчдийн /гар, хөл/ цайвар байдал цусны эргэлтээ төвлөрүүлэх өөрөөр хэлбэл биеийн цусны урсгалаа гар, хөлнөөс тархи руу урсгаж чадах чадварыг харуулдаг. Ийм чадвартай хүн хүнд нөхцөлд тайван байж, ямагт оновчтой шийдвэр гаргадаг байна. Үйл хэрэгт, тухайлбал санхүүгийн салбарт тэр ямагт өндөрлөгт байдаг аж. “Улаан гартай” хүмүүс хүнд нөхцөлд цухалдаж, тайван бус болж, улайж, хөлс нь цувж, улмаар алдаа гаргадаг гэнэ.
Чих тавин сонс
Онцлог: Чихний дэлбэнгийн дээд хэсэг нь нүдний төвшиндөө байгаа хүн оюуны дундаж төвшинтэй байдаг. Харин нүднээс дээш бол жирийн бус, суут ухаантны шинж гэнэ. Нүдний төвшинөөс доогуур байрлалтай бол оюун ухаан нь дунд зэрэг эсвэл оюуны хомсдолтойн шинж гэж үздэг байна.
Тайлбар: Чих байрласан хэсэг мэдрэлийн системийн хөгжилтэй холбоотой байдаг. Үр хөврөлийн мэдрэлийн үйл явцын хурд хэдий өндөр байх тусам сонсголын эрхтэний үүсэл хөгжил эрт эхэлж, тэр хирээр чих дээшээ байрлалтай болдог аж. Мэдээжийн хэрэг мэдрэлийн системийн ажиллах хурд өндөр байхын хирээр оюуны чадвар өндөр байдаг.
Дашрамд тэмдэглэхэд: шинэ төрсөн хүүхдэд генийн гажиг илрэхийн хирээр чихний байрлал доошилдог байна.
Үсний эргүүлэг
Онцлог: үсний эргүүлэг зулайны гол чигтэй байвал сайн жолооч болно. Тийм биш хажуу тийш байрласан бол жолооны ард суухгүй байсан нь дээр гэнэ.
Тайлбар: үсний эргүүлгийн байрлал тархины илүү эрчимтэй цусан хангамжийн бүстэй ойр байдаг. Энэ нь дагзны төв бөгөөд бага тархи /хөдөлгөөний зохицуулалтг хариуцдаг хэсэг/ 100 хувь ажиллаж байна гэсэн үг бөгөөд тийм хүмүүс жолоо маш сайн барьдаг гэнэ.
Илүү тээлт
Онцлог: Эрэгтэй хүүхдийн хуухнаг хэтэрхий том бол согтуурах, мансуурах магадлал өндөр гэнэ.
Тайлбар: Том хуухнаг илүү тээлтийн нотолгоо юм. Илүү тээлт бараг ямагт мэдрэлийн үйл ажиллагаа доголдоход хүргэдэг тул хямрахдаа амархан, сэрэл мэдрэмжийн доголдолтой. дутагдалтай талаа хэт идэх, мансуурах зэргээр нөхөхийг эрмэлздэг.
Шүдтэй хүүхэд
Онцлог: Хүүхэд шүдтэй төрөх нь байдаг. Тийм хүүхэд хорддоггүй, түүнд ямар ч хор үйлчилдэггүй.
Тайлбар: Төрөхдөө шүдтэй байх нь цусан дахь кальцийн ионуудын төвлөрөл хэт их байгааг нотолж байгаа юм. Кальци нь дийлэнх хорт нэгдлүүдийг гайхалтай сайн холбодог.
Дашрамд хэлэхэд Нэгдүгээр зуунд аж төрж байсан алдарт понтийн хаан Митридат /хэн ч хордуулж чадаагүй/, Оросын ноён Григорий Распутин нар шүдтэйгээ төрсөнийг түүхчид нотолж байна.
“Хоёр нөхрийн нүүр үзнэ..”
Онцлог: Охидын бэлгийн бага уруулын хөгжил сайн бол өнөр өтгөн гэр бүлтэй, цэвэршилт их хожуу явагддаг гэнэ.
Тайлбар: Бэлгийн хөгжил сайтай уруул эм бэлгийн эс ихтэйг харуулна. Энэ нь үржил сайтай, цэвэршихгүй удахыг илтгэдэг.
Дашрамд тийм нялхсыг дээр үед “хоёр нөхрийн нүүр үзнэ” гэж ярьдаг байжээ.
Толгойн хэлбэр
Онцлог: Дугуй толгой ирээдүйн шинийг санаачлагч, зөрүүд хүн болохыг харуулдаг. Гонзгой толгой нийгэмд сайн дасан зохицохыг илтгэнэ. Хэлбэргүй гавлын яс авъяаслаг, гэхдээ шизофренитэй болохын шинж гэнэ.
Тайлбар: Хүүхэд хэрхэн төрөх нь гавлын ясны хэлбэрт нөлөөлдөг гэнэ. Эхийнхээ хэвлийд байхаасаа л “буруу байрлалтай” буюу бөгс түрүүлсэн байрлалтай бол цаашдаа нийгмийн дүрэм журамд захирагдахгүйг илтгэх бөгөөд толгой нь бөөрөнхий байдаг. Толгойн хэлбэр өөрчлөгдөхөд гавлын ясны нэг тал нь нөгөөгөөсөө илүү дарагдах бөгөөд уран бүтээлийн тал гэгдэх баруун тал дарагдсан бол зохиолч, зураач, дүн шинжилгээ хийдэг зүүн тал дарагдсан бол математикч, эрдэмтэн болдог ажээ.
Сэтгэгдэл ( 0 )