Ойрын хоёр гурван жилд манай улсад хүчтэй газар хөдлөлт болох тухай цуу яриа дэгдэж эхэлсэн. Улаанбаатар хотын ойр орчимд газар хөдлөлтийн идэвхтэй хагарал байгааг ч нотолсон. Тиймээс газар хөдөлсөн үед ойр тойрны хүмүүсээ болон өөрийгөө хэрхэн хамгаалах талаар уншигч танд мэдлэг өгөх үүднээс доорх зөвлөгөөг хүргэж байна.
1.Тайван бай. Битгий сандарч гүй. Дотор ч, гадаа ч, байсан газраа үлд.
2. Бөх бат ор, ширээ, сандал доогуур орох, эсвэл хаалганы хажууд зогс. Хэрвээ та ширээ сандал доор байх үед чичирвэл тэндээ үлдээрэй.
3. Барилга дотор цонх болон коридороос хол байж, өөрийгөө хамгаалж хамгийн бат бөх хэсэг болох бараг нурдаггүй хаалганы хүрээ болон даацын хананы дагуу зогс. Хэрвээ энэ нь нурвал аль хэсэгт агаар орж болох газрыг сонго.
4. Өндөр тавилга болон номын шүүгээнээс хол байж, дээрээс шилэн эдлэл, бусад хүнд зүйлс унахаас болгоомжил.
5. Дэлгүүр болон хүн ихтэй газар ийм гамшиг болвол урсдаг шат эвдрэх магадлалтай байдаг. Тиймээс сандарч, гарах хаалга уруу бөөнөөрөө гүйж болохгүй. Хамгийн аюултай зүйл бол ингэж бөөнөөрөө гарц уруу зүтгэснээр гарах хаалга эвдэрч, нурж унан хүн дарагдах аюултай. Иймээс дотор тайван байж, өөр гарцыг хай.
6. Хэрвээ та гадна талд байгаа бол барилга болон өндөр хүчдэлийн шугамнаас хол байж чөлөөтэй, зай ихтэй газрыг сонго.
7. Машиндаа байх үед гамшиг тохиолдвол машинаасаа бууж чичиргээ зогстол ямар нэг зүйлээс чанга барьж хүлээ.
8. Гүүрэн дээр зогсохоос зайлсхий.
9. Унасан төмөр шонтой тааралдвал шонгийн эргэн тойронд нарийн зам гаргах гэж оролд.
10. Төмөр шон таны машин дээр унавал цэнэгтэй металлд хүрэхгүй л бол машин тусгаарлагчтайг сана. Энэ нь таныг өндөр хүчдэлээс хамгаална. Металл болон чийгтэй эдлэл нь хүчдэл сайн дамжуулдаг учир цахилгаан гүйдэл цохих буюу шатах аюултай. Төмөр шонгоос хол бай.
Гамшиг зогссоны дараа:
1. Шархадсан хүмүүс болон хөршүүдээ шалга. Шархадсан хүмүүсийг хамаагүй хөдөлгөж болохгүй.
2. Галын өрөө болон гал гарч болох газруудыг шалга.
3. Гэр доторх сантехникийн хоолой болон аюултай цахилгаан хэрэгслүүдээ шалга. Хэрвээ хий алдаж байвал цахилгаан болон хийн баллоноо унтрааж хаа.
4. Доош буулгасан цахилгааны шугаманд бүү хүр.
5. Хэрвээ ус тасарсан тохиолдолд зайлшгүй хэрэгцээний усаа хайлсан цас, гэссэн мөс, дарсан ногооны шүүс, жорлонгийн почкиноос авч хэрэглэж болно.
6. Утасны цэнэгээ хадгалах зорилгоор онцгой нөхцлөөс өөр үед утсаа бүү хэрэглэ.
7. Тааз болон дээвэр дээр байрлах зуухны яндан болон хоолойг шалга. Мэдэгдээгүй эвдрэл нь гал гаргах аюултай.
8. Цуу үг тараахаас зайлсхий. Тэдгээр нь аюул дагуулдаг.
9. Газар хөдөлснөөс үүссэн далайн давалгаа нь аюул учруулж болох учраас чөлөөт зугаалгын бүс болох далайн эрэг, усны захаар бүү яв.
10. Газар хөдлөлтийн илүү гамшигт бэлтгэлтэй бай.
11. Цагдаа, нийгмийн хамгаалал, тусламжийн байгууллагаас тусламж хүс. Гэхдээ тусламж ирэх тохиолдолд нурсан эвдэрсэн газраас битгий гар. Нийгмийн хамгааллын ажилтнуудтай холбоотой ажилла.
Сэтгэгдэл ( 0 )