Сүүлийн үед цөмийн хаягдлын асуудал Монголд хамгийн халуун ярианы сэдэв болоод байна. Монголд цөмийн хаягдал булшлуулахгүй тухай амтай бүхэн чанга дуугарах боллоо. Үнэхээр эх сайхан Монгол орноо цөмийн хаягдлын үүр уурхай болгохыг хэн ч хүсэхгүй. Би ч цөмийн хаягдлыг Монголд булшлахын эсэргүүцэгч халуун эх орончдын нэг нь. Гэхдээ энд бодох эргэцүүлэх зүйл байна аа бас. Бид зөвхөн цөмийн хаягдлын тухай яриад, уранаа яаж ашиглах тухай болон цөмийн түлшний үйлдвэр байгуулах эсэх талаар огт ярихгүй байна. Бид ураны асар их нөөцтэй дэлхийн цөөхөн орны нэг гэдэг нь тодорхой болж байна. Уран биднийг дэлхийн нэртэй нөлөөтэй улс орон болгох гол хэрэгсэл нь биш гэж үү. Гэтэл “цөмийн хаягдал гэж бузар булайг манайх булуулахгүй”, “уранаа ашиглахгүй” гээд нэг талыг бариад байж боломгүй санагдана. Яг үнэндээ ОХУ манай салхин дээр буюу Казакстандаа цөмийн хаягдлаа булж байна. Харин өмнөд хөрш маань манай Говь-Алтай аймгийн цаахан талд Ганьсу мужаа цөмийн хаягдлынхаа оршуулгын газар болгосон байх жишээтэй. Тиймээс бид арай өөр өнцгөөс харж, ач холбогдол хийгээд хор хөнөөлийг зэрэг харж, арай өргөн хүрээнд сэтгээд үзэх хэрэгтэй болоод байна.
Өнөөдөр дэлхий Монголоос ямар ч хамааралгүй байна гээд хэлчихвэл нэг буруудахгүй байх. Манай хоёр их хөрш ч биднээс хамаарч буй зүйл алга. Харин бид дэлхийгээс болоод хөршүүдээсээ хэт хамааралтай байна. Хойд хөрш дургүйгээ хүрвэл бидэнд шатахуунаа нийлүүлэхгүй, өмнөд хөрш Эрээнээ хаана, иргэдээ визтэй зорчдог болгоно гээд дарамталдаг. Харин бидэнд тэдний хариуд хэлэх үг, гартаа барих мод байдаггүй шалдаа бууж өгдөг. Ийм л маягаар өнөө бидний гадаад харилцаа харилцан адилгүй тэгш бус шударга бус замаар хүчгүй нь хүчтэйгийнхээ өмнө буруутай гэдэг зарчмаар хөгжиж байна.
Уран стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн гэдэг. Уранаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд цөмийн зэвсгээ үйлдвэрлэж, атомын цахилгаан станцуудаа ажиллуулж, эрчим хүчний хэрэгцээгээ хангадаг. Эрчим хүчний эх үүсвэрээр гадаадаас хараат байхын зовлонг бид хангалттай эдэлж байна. Гэтэл бид уранаараа дамжуулан эдгээр том гүрнүүдэд, түүний дотор хоёр хөршдөө хааяа ч болов нөлөө үзүүлэх, тэдний эсрэг гартаа барих ганц модтой болох боломжтой бус уу. Ер нь эрчим хүч бол олон улсын харилцаанд аль нэг орны байр сууриа бэхжүүлэх гол хэрэгсэл болж байгааг ОХУ-аас хөрш Гүрж, Укриан улсууддаа болон Еропын орнуудад үзүүлж буй хийн нийлүүлэлтийн дарамт шахалт нотолж байна. Тэгэхээр бид одоо энэ олдож буй алтан боломжийнхоо тухай яримаар байна... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )