УИХ-ын гишүүн Д.Арвин тойроггүй болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

УИХ-ын гуравхан эмэгтэй гишүүний нэг нь Д.Арвин. Тэрээр Хэнтий аймагаас УИХ-ын 2008 оны сонгуульд нэр дэвшин сонгогдсон юм. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс өрсөлдөнө хэмээн эх сурвалжууд мэдээлж байсан нь  талаар болсон гэх мэдээлэл байна.

Уржигдар орой Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд намынхаа гишүүдтэй ганцаарчлан уулзахдаа УИХ-ын гишүүн Д.Арвинд эл шийдвэрийг дуулгасан гэх ойрын эх сурвалж мэдээлж буй юм. Ингэхдээ түүний намын жагсаалтад оруулахаар тохирсон гэх мэдээлэл байна. Эл шийдвэрийг эрхэм гишүүн таагүй хүлээн авсан байна.

Баянзүрх дүүрэгт МАН-аас  УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Хотын орлогч Б.Мөнхбаатар болон УИХ-ын гишүүн Д.Арвин нарын нэр дуулдаж байсан юм. Тус тойрогт намын дунд ийнхүү ширүүн өрсөлдөөн болж байгаа ажээ.

                                                                           А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top