МАН-аас нэр дэвших эмэгтэйчүүдийн нэрс тодорчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

МАН-аас 15 эмэгтэйг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхээр тодруулсан байна. Эдгээр эмэгтэйчүүдийн нэрсийг ирэх долоо хоногт хуралдах МАН-ын удирдах зөвлөл, энэ сарын 23-нд хуралдах бага хурлаараа батлах юм байна.

МАН-аас ирэх сонгуульд нэр дэвших 15 эмэгтэй гишүүдийн тоонд,
1.Завхан аймагт НАМЭХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2.Баянзүрх дүүрэгт УИХ-ын гишүүн Д.Арвин
3.Баянгол дүүрэгт Засаг дарга Л.Амгалан
4.Булган аймагт ЭБЭХ-ний дэд сайд Ц.Гарамжав
5. Сүхбаатар дүүрэгт Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Цогзолмаа
6. Дорнод аймагт БСШУ-ны дэд сайд Б.Ундармаа
7. Баянхонгор аймагт “Билэг” их дэлгүүрийн захирал Билэгт,
8. Сэлэнгэ аймагт Хөрөнгийн биржийн ажилтан С.Гэрэлээ нар багтжээ.

Намын 28-ын жагсаалтад МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, ХЗДХ-ийн дэд сайд В.Удвал, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор, НИХ-ын төлөөлөгч Г.Идэрмаа, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Л.Болормаа нарын нэр байгаа юм байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top