С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарыг УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг эсэргүүцлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Өнөөдөр  “Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн, Үндэстний Хас хөдөлгөөн, Хохирогчдын холбоо, Эрс шинэчлэл хөдөлгөөн, Шударга иргэдийн фронт нарын нэгдсэн хөдөлгөөнүүд “Улс төр” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд хурлаараа "7 сарын 1-ний үйл явдалд шууд холбогдолтой албан тушаалтнууд буюу  тухайн үед ХЗДХ-ийн сайд байсан Ц.Мөнх- Оргил, Ерөнхий сайд байсан С.Баяр нарыг УИХ-д нэр дэвших ёс суртахууны эрхгүй"  гэв. Мөн тухайн хэргийг шүүхээр хэлэлцэж, буруу зөвийг тогтоох явцад улс төрийн нөлөө орж, хэрэгт шууд холбогдолтой албан тушаалтнууд сонгууль өнгөртөл хэргийг шийдүүлэхгүй байх, сунжруулах ажлыг далдуур зохион байгуулж, улмаар УИХ-д ахин нэр дэвших гэж байгааг  жигшин эсэргүүцэж байна” гэсэн юм. Тиймээс С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарыг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байхыг МАН-ын нийт гишүүд, МАН-ын дарга С.Батболдоос шаардах бичгийг хүргэж өгөхөөр МАН-ыг зорьлоо. Харин тэдний шаардлагыг нь үл тоомсорлон, уландаа гишгэх, хөсөр хаях аваас амь насаа ч үл хайрлан бузар луйврын замыг хөндөлсөн талийгаачдынхаа зурагийг барин Тусгаар тогтнолын ордны өмнө суулт зарлана гэж байсан юм.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top