Л.Гүндалай: Сэдванчиг бид хоёрыг 100 хувийн саналаар тодруулсан

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Үдээс хойш УИХ-ын гишүүн Л.Гүндалай сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр хоёр асуудал дээр байр сууриа илэрхийлсэн юм. Нэгдүгээрт намайг эмэгтэй хүнийг зодлоо гэж хэлсэн. Энэ мэдээлэл нь ор үндэслэлгүй гүтгэлэг. Хэн нэгний утсаар ярьсан мэдээллийг цацаад байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна.

Уг нь надаас лавлаж тодруулах хэрэгтэй байсан юм тэгээд хэвлэлийн хурал хийж байна. Тухайн үед манай намын эмэгтэйчүүдийн чуулган болсон тэрэн дээр Сэдванчиг гишүүн бид хоёрыг мэндчилгээ дэвшүүлээчээ гэж гуйсан.

Тэгтэл Оюунгэрэл гэдэг эмэгтэй бидэнд үг хэлэх боломж олгохгүй микрофоныг эзэлчихээд байсан. Тэгээд намайг зөндөө их доромжилсон. Ийм л асуудал болсон. Хэрвээ Гүндалай хүн зодсон бол тэр хүн шүүхэд хандана биз. Болсон явдал ийм л байна гэв.

Харин тэрээр дараачийн асуудлаа Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Хүрэлбаатарт хандан хэлсэн. Тэр нь сая төгрөгний асуудлаар ард иргэд надад гомдол мэдүүлээд байна. Тэр нь юу вэ гэвэл брокер диллерийн компаниуд хөдөөний иргэд бүрээс 5000 төгрөг хурааж авч байгаа нь хуульд нийцэж байна уу, бас ариун явдал мөн үү? Гэж асуумаар байна. Асуултын хариуг УИХ-ын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж, улмаар Байнгын хорооны хуралдаанд сонсгохыг хүсье гэлээ.

Мөн тэрээр: Өчигдөр манай намын хорооны хурал Хөвсгөл аймагт болж нэр дэвшүүлэх гишүүд ээ сонголоо. Иргэд сонгогчид нэгэн дуугаар Сэдванчиг гишүүн бид хоёрыг 100 хувийн саналаар нэр дэвшүүлэхээр сонгосон. Манай намын хорооны хурал дээр маргаантай зүйлүүд гарах нь гарсан. Харин хэсэг бүлэг хүмүүс намайг намын даргаас халах шийдвэрийг гаргасан. Гэтэл намын даргаа сонгох болсон чинь гүйцэтгэх зөвлөлийн хурал болж намайг ахин сонгосон юм.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top