Энэ жилийн сонгуулийн хуулинд нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэйчүүд байх тухай заалт гарсан. Энэ нь зарим нэг намуудын толгойны өвчин болоод байгаа бол энэ асуудлаас МАН, АН харин ангид байгаа аж.
1. Завхан аймагт НАМЭХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол,
2. Баянзүрх дүүрэгт УИХ-ын гишүүн Д.Арвин,
3. Баянгол дүүрэгт Засаг дарга Л.Амгалан,
4. ЭБЭХ-ний дэд сайд Ц.Гарамжав,
5. Сүхбаатар дүүрэгт Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Цогзолмаа,
6. Дорнод аймагт БСШУ-ны дэд сайд Б.Ундармаа
7. Баянхонгор аймагт “Билэг” их дэлгүүрийн захирал Билэгт,
8. Сэлэнгэ аймагт Хөрөнгийн биржийн ажилтан С.Гэрэлээ нарыг дэвшүүлэхээр яригдаж байна.
Үүний зэрэгцээ листэнд дараах эмэгтэйчүүд жагсах магадлалтай байна.
- МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл,
- ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле,
- ЭМ-ийн дэд сайд Ж.Цолмон,
- ХЗДХ-ийн дэд сайд В.Удвал,
- Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор,
- НИХ-ын төлөөлөгч Г.Идэрмаа,
- Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Л.Болормаа
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )