”Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ Өмнөговь аймгийн АН-аас 100%-ийн саналаар дэмжигджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Мажоритар нэг тойрогтой Өмнөговь аймагт АН-аас "Ажнай" корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ нэр дэвшихээр боллоо. Өчигдөр буюу 2012 оны 5-р сарын 21-нд Даланзадгад хотод болсон Өмнөговь аймгийн АН-ын хорооны хурлаас 100%-ийн саналаар Д.Бат-Эрдэнийг УИХ-ын сонгуульд өрсөлдүүлэх нь зүйтэй гэсэн саналыг гаргасан байна. Д.Бат-Эрдэнэ нь 2004-2008 онд нутгаа төлөөлөн УИХ-ын сууж байсан, тухайн парламентын хамгийн өндөр хөрөнгө оруулалтыг тойрогт хийж байсан нэгэн. Тэрээр дөрвөн жилийн хугацаанд УИХ-д суух хугацаандаа төсвөөс 20 орчим тэрбум төгрөг, хувиас 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг нутагтаа хийж байжээ. Монголын улс төрд Увс нам гэж нэгэн том фракци байдаг шиг, Өмнөговийн иргэд өөрсдийгөө өмөөрч, өөрсдөө нутгаа хөгжүүлэхийн төлөө нам гэж талцалгүй нэг бодлоготой явах ёстой хэмээн мэдэгдсэн Д.Бат-Эрдэнэ энэ сонгуульд ялах магадлал өндөр байгаа юм. Харин Өмнөговь аймагт Д.Бат-Эрдэнэтэй өрсөлдөх бусад намын нэр дэвшигчид одоохондоо тодроогүй байна.

Д.Билгүүн 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top