УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл өчигдөр буюу 5-р сарын 21-нд нийслэлийн АН-ын хорооны хурлаас НИТХ-д нэр дэвшихээр болжээ. Сэлэнгэ аймгаас УИХ-д хэдэнтээ сонгогдсон Э.Бат-Үүл гэнэт хөдөөд биш хотод хайртай нэгэн болж хувирав. Тэр гэр хорооллыг амины орон сууцжуулж, тохижуулах юм байх. Хотын гэр хорооллыг энэ чигт нь үлдээж бүгдийг нь халуун хүйтэн ус, халаалтын шугамтай холбох юм гэнэ. Би хотын мээр болчихвол энэ утаа, хөрсний бохирдлыг шууд шийднэ гэх маягтай зүйлийг Улсын баатар маань улайхгүй амлаж байна. Өчигдрийн хурлаас Нийслэлийн АН-ын сонгуулийн штабын дарга болонгуутаа “Бидэнд энэ хотод хийх ажил их байна” хэмээн мэдэгдсэн сурагтай. Мань эр өөрийгөө аль хэдийнэ хотын мэр болчихлоо гэж ойлгосон бололтой дог. Ямар ч байсан АН-ын удирдлагууд ам хатуутай, хүзүү бөхтэй нэг нөхрөө ийнхүү дэвшүүлэн зайлуулж, нэг мандатын хэрүүлийг шийдэв бололтой. Харин Э.Бат-Үүл хотын дарга болж, хог утаанаасаа салах эсэхийг ёстой л тэр өдрийн тэнгэр мэдэх хэрэг биз. Харин энэ зуур улсын баатрын хотод дурлаад байгаа цаад санааг зуслангийн байшингийн бизнестэй нь холбон тайлбарлаж байна. Э.Бат-Үүлийн гэр бүл өнгөрсөн хоёр жил Санзай хавьд 20 ширхэг дунд зэрэглэлийни хаус барьж борлуулсан нь хачин их ашигтай байж гэнэ. Тэгээд мань эрд “Энэ чинь л ер нь хамгийн зөв ажил байна. Хот руу ирдэг хэрэг ээ” гэх бодол нэг жилийн өмнөөс зурсхийсэн гэх матаас ч юм шиг, магтаал ч юм шиг явган яриа түүний шинэ сонгуульт ажилтай нь зэрэгцэн босч ирэв.
Д.Билгүүн
Сэтгэгдэл ( 0 )