С.Ламбаа гишүүн СХД-ээс нэр дэвшихээр болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 2012 оны УИХ-ын сонгуульд АН-ын дарга Н.Алтанхуяг  намын листээ тэргүүлэх аж.Тиймээс өөрийн сонгогдсон тойрог болох Сонгинохайрхан дээрээ нэр хүндтэй, хийсэн бүтээсэн зүйлтэй хүнийг дэвшүүлэхээр болжээ. Харин түүний шалгуурт УИХ-ын гишүүн С.Ламбаа тэнцсэн гэнэ. Үнэхээр ч  хамтарсан Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан тэрээр  Архангай аймгаас гурван удаа УИХ-д нэр дэвшиж сонгогдож байсан, Нийгмийн бодлогын байнгын хороог хоёр ч удаа удирдсан туршлагатай парламентч. Хамтарсан Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар давхар ажиллахдаа арваад хуулийн төслийг өргөн барьсан гээд хийсэн бүтээсэн зүйл ихтэй нэгэн. Мөн эрүүл мэндийн салбарт гэхэд л 3000 ортой хүүхдийн эрүүл мэндийн төв, 150 ортой хоёр амаржих газар, Сэтгэцийн эрүүл мэндийн төв, Ахмадуудад зориулсан геронтологийн төв, Шастины нэрэмжит нэгдсэн эмнэлэг, Улсын клиникийн төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Үндэсний оношилгооны төв, дүүргүүдэд 1000 хүний суудалтай усан бассейн бүхий спорт цогцолбор барих хөрөнгийг шийдүүлсэн гээд Н.Алтанхуяг даргын сэтгэлд 100 хувь тэнцсэн аж.

 Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top