Монгол ардын намаас НИТХ-д нэр дэвшигчид 5-р сарын 21-нд тодорсон. Нийслэлийн Ардын намын хорооноос мажоритар 30, пропорционал 15 тойргийн жагсаалтыг гаргахад МАН-ын ХМОНХарилцах хэлтсийн дарга, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, Нийслэлийн МАН-ын тэргүүлэгч Д.Амарбаясгалан намаас сонгогдох 15 нэр дэвшигчийн гуравт бичигджээ. Д.Амарбаясгалан нь “Монгол шуудан” ХК-ийн маркетингийн албаны даргын албан тушаал хашиж байгаад 2008 онд МАН-аас НИТХ-д Баянзүрх дүүргээс нэр дэвшин ялалт байгуулсан шинэ залуу улс төрч юм. Хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарт 19 настайгаасаа хүч үзсэн энэ залуу улс төрд хөл тавьснаар МАН-ын залуу халаа болсон шилдэг боловсон хүчнүүдийн нэг гэгдэх болсон. Гэвч 31 настай энэ залууг Ардын нам НИТХ-д намаасаа сонгогдох жагсаалтын 3-р эрэмбэлснээрээ намын дотоод ардчилал, залуучуудыг шударгаар дэмждэг бодлогоо тод томруунаар илтгэж өглөө. Намын ажлыг анхан шатнаас нь хийж, удирдах албан тушаалд эрэмбэ дараатай, чансаатай бэлтгэгдсэн залуу боловсон хүчнээ ийнхүү урамшуулж, нийслэлийн томоохон лидер улс төрчидтэй албан тушаалын хувьд зиндаа нэг гэдгийг хүлээн зөвшөөрснөөрөө МАН шинэ залуу улс төрчид, намын залуу үеийн дэмжигчдэдээ урам хайрласан үйл явдал боллоо.
Д.Билгүүн
Сэтгэгдэл ( 0 )