Сүхбаатар дүүргийн шүүхээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эрхтэй гэдгийг өнөөдөр албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Сонгуулийн тухай хуулийн 26.4.2-т ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон хүн нэр дэвших эрхтэй гэж заасан байдаг.
Түүнчлэн СЕХ-ны дарга Н.Лувсанжав “МАХН-ын дарга Н.Энхбаяр одоогоор ямар нэгэн ял шийтгэлгүй байгаа тул түүнийг нэр дэвшигчээр бүртгэж авахаас татгалзах зүйлгүй” хэмээн мэдэгдээд байгаа юм. Иймээс МАХН-ынхан Н.Энхбаярын сонгуульд нэр дэвших баримтыг бүрдүүлж СЕХ-нд хүргүүлэхээр болжээ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )