Э.Бат-Үүл: Тойргийн хороо намайг бүртгэхгүй гэвэл би шүүхэд хандана

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

АН-ынхан УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг НИТХ-д нэр дэвшүүлэхээр болсон ч  Нийслэлийн сонгуулийн тойргийн хороон дээр түүнийг бүртгэхгүй гэх яриа гараад байгаа. Учир нь “Сонгуульд нэр дэвших хүмүүс он гармагц төрийн албанаасаа татгалзах ёстой” гэсэн хуулийн заалтыг тэд үндэслэж буй гэнэ. НИТХ, УИХ-ын сонгууль зэрэг болж байгаа учраас ийм асуудал анх удаа гарч байгаа нь энэ аж. Харин энэ асуултад Э.Бат-Үүл гишүүн хариу өгөхдөө “ Тойргийн хороон дээр тийм яриа гарсан болохоос албан ёсны хариу нь надад ирээгүй байна. Ер нь УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болох болоогүй байна шүү дээ. Хэрэв НИТХ-ын сонгуулийн Тойргийн хорооноос намайг энэ шалтгаанаар нэр дэвшигчээр бүртгэхгүй гэх албан ёсны хариу ирүүлбэл би шүүхэд хандана” гэжээ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top