МАН-ын V Бага хурлаас УИХ-ын 2012 оны сонгуулийн зургадугаар тойрог буюу Дорноговь, Говьсүмбэр аймгаас “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлээд байсан.
Гэвч өнгөрөгч баасан гаригт АТГ-аас Ц.Анандбазарыг баривчлан саатуулсан тул МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, түүний оронд УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг Дорноговь, Говьсүмбэрийн тойргоос дахин нэр дэвшүүлэхээр болсон байна. Ц.Анандбазар өөрөө ч УИХ-ын сонгуулиас нэрээ татаж, өөр хүнийг нэр дэвшүүлэхийг хүссэн гэнэ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )