УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөхөөр Бага хурлын гишүүдээс олонхийн дэмжлэг хүлээсэн МАН-ын нэр дэвшигчид өнөөдөр МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нараас батламжаа гардаж, гэрээ байгууллаа. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд МАН-аас нэр дэвшсэн бүх гишүүд оролцсон юм.
Нэр дэвшигчдэд батламж гардуулах ёслолын ажиллагааг нээж МАН-ын дарга Монгол Улсын Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “МАН бол Монгол Улсын тусгаар тогтнол, ХХ зууны хөгжлийн түүчээ, ХХI зууны ардчиллын манлайлагч нь болж гарч ирсэн бахархалтай нам. Мөн Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө бусад улстөрийн нам хүчнийг манлайлж ирсэн нам. Өнгөрсөн жил эдийн засгийн өсөлт 17.2 хувьд хүрсэн, энэ өсөлтийг хангахын төлөө цаашид тууштай ажиллах шаардлагатай. Тийм ч учраас МАН монгол хүнээ хөгжлийн бодлогын төвд байлгаж монгол хүн эрүүл чийрэг, монгол хүн эрдэм боловсролтой, монгол хүн ажилтай орлоготой, монгол хүн нийгмийн халамжаар дэмжигдсэн байх ёстой гэж үзэж, бодлого шийдвэрээ хэрэгжүүлж ирлээ. Хоёр дахь гол бодлого нь баялгийг тэгш хуваарилах зарчим. Монгол Улсын Засгийн газар нь бүрэн эрхийнхээ хугацаанд 2.7 сая иргэндээ 1.5 сая төгрөгтэй тэнцэх мөнгө, хувьцааг сонголттойгоор хүргэх ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Цаашид бидний хувьд МАН-ынхны хувьд хийх ажил их бий. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангах, чинээлэг дундаж давхаргыг бий болгох, шударга ёсыг тогтоох, нийгмийн амьдралын бүхий л салбарыг хөгжүүлэх гээд олон олон зорилт өмнө тавигдаж байгаа. Зорилго зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Ард түмний хөгжлийн хөтөлбөрт нэг сая гаруй иргэнийхээ санаа бодлыг сонсч, 220 мянга гаруй гишүүнээрээ хэлэлцүүлж, Их хурал, Бага хурлаар тус бүр батлуулснаар 2012-2016 онд баримтлах хөтөлбөрийг боловсруулсан. Эл хөтөлбөр маань УИХ-ын 2012 оны сонгуулийн хөтөлбөр болж ард түмэнд хүрнэ.
Нэг үгээр хэлбэл, манай намынхан 2012 оны УИХ-ын сонгуульд хийсэн ажилтай, хэлэх үгтэй, тодорхой дэвшүүлсэн зорилттой орж байгаа. Дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхэд ард түмний итгэл дэмжлэгийг хүлээнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм.
Тус намынхны хувьд УИХ-ын энэ удаагийн сонгуульд 76 нэр дэвшигчийг сойж байгаагаас 16 нь эмэгтэй нэр дэвшигч байгаа юм. Арав нь намын листэд багтсан бол зургаа нь тойрогт өрсөлдөнө. Мөн намын даргын хэлснээр бол идэр залуу үеийнхнийг энэ удаагийн УИХ-ын сонгуульд түлхүү оруулсан. Нийт нэр дэвшигчдийн 51 хувь нь 45 хүртэлх насныхан гэдэг мэдээллийг намын дарга дээрх арга хэмжээний үеэр мөн онцолсон юм.
УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэрсийн жагсаалтаар нэр дэвшигчид
1. С.Батболд
2. У.Хүрэлсүх
3. Д.Дэмбэрэл
4. Ө.Энхтүвшин
5. Д.Лүндээжанцан
6. Ц.Нямдорж
7. Н.Энхболд
8. Я.Содбаатар
9. Ж.Энхбаяр
10. Д.Сарангэрэл
11. Л.Оюун-Эрдэнэ
12. Ц.Гарамжав
13. Ц.Сүхбаатар
14. Б.Ундармаа
15. Э.Мөнх-Очир
16. Б.Долгор
17. Ж.Цолмон
18. Б.Батцэцэг
19. Ц.Баделхан
20. В.Удвал
21. Д.Энхчимэг
22. Ж.Саулье
23. Г.Мөнхцэцэг
24. Ш.Раднаасэд
25. Ц.Цэнгэл
26. Я.Төмөрбаатар
27. Д.Дондог
28. П.Баянмөнх
УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас 48 тойрогт нэр дэвшигч
УИХ-ын 1-р тойрог Архангай –Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат
УИХ-ын 2-р тойрог Баян-Өлгий -Х.Жекей, А.Тлейхан
УИХ-ын 3-р тойрог Баянхонгор-М.Билэгт, Ш.Занданшатар
УИХ-ын 4-р тойрог Булган – Ё.Отгонбаяр
УИХ-ын 5-р тойрог Говь-Алтай - Ц.Дашдорж
УИХ-ын 6-р тойрог Дорноговь /Говьсүмбэр/- Ж.Батсуурь
УИХ-ын 7-р тойрог Дорнод-Н.Номтойбаяр, Д.Одбаяр
УИХ-ын 8-р тойрог Дундговь-Б.Амарсанаа
УИХ-ын 9-р тойрог Завхан-Д.Оюунхорол, Д.Балдан-Очир
УИХ-ын 10-р тойрог Өвөрхангай- Н.Төмөрхүү, С.Чинзориг
УИХ-ын 11-р тойрог Өмнөговь-Х.Бадамсүрэн
УИХ-ын 12-р тойрог Сүхбаатар-Р.Буд
УИХ-ын 13-р тойрог Сэлэнгэ-С.Гэрэлмаа, Ж.Эрдэнэбат
УИХ-ын 14-р тойрог Төв-С.Батболд, М.Энхболд
УИХ-ын 15-р тойрог Увс- Ч.Хүрэлбаатар,Б.Чойжилсүрэн
УИХ-ын 16-р тойрог Ховд-С.Бямбацогт, Г.Нямдаваа
УИХ-ын 17-р тойрог Хөвсгөл-Л.Мөнхбаатар, Л.Энх-Амгалан
УИХ-ын 18-р тойрог ХЭНТИЙ-Б.Бат-Эрдэнэ, Н.Ганбямба
УИХ-ын 19-р тойрог Дархан-Уул -Ж.Сүхбаатар, Д.Хаянхярваа
УИХ-ын 20-р тойрог Орхон –Д.Дамба-Очир, О.Содбилэг
УИХ-ын 21-р тойрог ХАН-УУЛ /багахангай,багануур/-Ц.Батбаяр,Б.Лхагважав
УИХ-ын 22-р тойрог БЗД/Налайх/-Д.Арвин, Б.Батзориг, Б.Мөнхбаатар
УИХ-ын 23-р тойрог СБД-Ч.Ганхуяг, Ц.Цогзолмаа
УИХ-ын 24-р тойрог Чингэлтэй дүүрэг-Д.Зоригт, Д.Очирбат
УИХ-ын 25-р тойрог БГД-Л.Амгалан, Ц.Мөнх-Оргил
УИХ-ын 26-р тойрог СХД-Д.Сумъяабазар, С.Түмэнгэрэл, Г.Тэнгэр
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )