Раш гишүүн гомдчихож...

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

УИХ-д хоёр ч удаа улиран сонгогдож, төр түшилцэн хууль батлалцаж яваа Төмөр замын “вант улсын” эзэн асан Р.Раш гишүүнийг Баянгол дүүргээс нэр дэвшүүлнэ хэмээн амлаж байсан намын удирдлагууд нь хөөрхөн хулхидсан бололтой.

Тэрээр Н.Энхбаяр, Ц.Нямдоржоор амьсгалсан энэ хаврын ид синдромын үеэр эрхэм гишүүний байр суурь хэдэнтээ өөрчлөгдсөн нь тойрог амласан намын удирдлагуудаас шалтгаалсан байж болох.

Түүнийг намын журмын нөхөд нь хуучин тойрог болох Дундговиос нь нэр дэвшүүлэх санал гаргасан боловч намын удирдлагууд нь хүлээж авалгүй, өөрийнх нь нэгэн ярилцлагад зүйрлэснээр тухайн тойрогт  “гөлөг тэжээхээр” шийдсэнд  олон жил эзэндээ үнэнч зүтгэсэн “хөгшин нохойн” хувьд жаахан гомдолтой байгаа ажээ.

Тэрээр намын жагсаалтад бичигдэхээр өөрийн сүжгийн дагуу наашлахын 8, Унгарчуудын бэлэгшээдэг  10- т нэрээ бичүүлэхийг хүсээд ч тусыг эс олжээ, үнэхээр өрөвдмөөр... ядаж настай хүний сэтгэлийг бодолцмоор доо энэ МАН-ын удирдлагууд.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top