Ц.Анандбазар бас “Энхбаярдаад” эхлэв үү...

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Миний Дорноговь, Говьсүмбэрийн ард түмээн !!!  - гээд Ц.Анандбазарын сэтгэл уярам үгс хөвөрсөн урт захиа эхэлжээ.

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай цагтаа хамтардаг байсан юм гэсэндээ даргынхаа туршлагаас ахар богино хугацаанд суралцан хэрэгжүүлж эхлэв бололтой. Сүүлийн үед сэжигтэн болоод шоронд орохоороо л ард түмэндээ жигтэйхэн хайр зарладаг моод дэлгэрчихэж.  Анандбазарын захиаг уншиж байхад юун гэр бүл, үр хүүхэд, аав ээжээ санахаас илүүтэй Дорноговь, Говьсүмбэрийн  ард олондоо санаа нь зовоод аргаа барж байгаа нь илт.

Н.Энхбаяр дарга маань юм бүхний “загалмайлсан эцэг” гэсэндээ монголын шоронгийн хоригдлууд илэрхийлж болох элдэв үйлдлүүдийн жагсаалтыг баяжуулсан нь түрүүчээсээ үр шимээ хүртээж эхлэв бололтой.  Удахгүй Анандбазар хуурай өлсгөлөн зарлалаа гэж сонсогдвол огтхон ч гайхаад байх зүйлгүй, жам ёсоороо боллоо доо гэхээр. Монголчуудын хэзээний өрөвчхөн зөөлөн сэтгэлийг яаж дэнслүүлж чадахаа “томчууд” сайн тооцоолдог болчихож.

Ямартаа ч хэн нэгний хэлсэнчлэн “Засарсан луйварчин гэж замаас зайлсныг хэлнэ” гэсэн үг санаанд бууж байна.  Харин замаас зайлах нь бүү хэл бүр замын гол руу зүтгээд байгаа нөхдийг юу гэж үзэх вэ?

Д.Мигаа  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top