Э.Бат-Үүл болон түүний нөхөд батламжаа гардана

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Нийслэлийн Сонгуулийн хороо өчигдөр шөнө болтол хуралдаж, Э.Бат-Үүлийг Үндсэн хуулийн зарчмын дагуу бүртгэх бүртгэхийг зөвшөөрсөн байна. Тиймээс өнөөдөр 11.40 цагт НИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн 45 нэр дэвшигч батламжаа гардаж авахаар болжээ.

Э.Бат-Үүлийн хувьд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй тул Орон нутгийн сонгуулийн дагуу албан тушаалаасаа түр татгалзах боломжгүй гэж үзсэн байна. УИХ-ын гишүүний бүрэн эрх дараагийн УИХ-ын гишүүн тангараг өргөсөн өдрөөс эхлэн дуусгавар болох ёстой юм.

Түүнчлэн “Шударга ёс” эвсэл бичиг баримтаа дутуу бүрдүүлсэн байснаас нийслэлийн Сонгуулийн хороо бүртгэхээс татгалзсан байсан юм. Харин өчигдрийн хуралдаанаар тус эвслээс НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэхээр болжээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top