АН-ынхан байнга л шахуу дотроо зодоонтой байдаг гэдэг. Тэд өвөр зуураа тэмцэлдэж өөдөө дээшээ яваа журмын нөхдөө ах намынхантай нийлж “Түгжил” шиг араас нь цохиж унагасан жишээ зөндөө байдаг.
Өнгөрсөн дөрвөн жилд ч гэсэн иймэрхүү үзэгдэл гарч, үймээн үүсгэгч нэг бус удаа тодорсон. Гэхдээ энэ удаад Ардчилсан намын дарга нь ёстой бараг анх удаа дөрвөн жил намаа яс барьж нам дарж, эв нэгдлийг хангаж ирсэн гэх сайшаал хүртэв. Иймдээ ч өдгөө Ардчилсан намынхан ард түмний дунд нэр хүнд өндөртэй, сонгуулийн жилээ баярын мишээлтэй угтаж байна. Үүнээс үүдээд “Ардчилсан намын дарга Алтанхуяг дээр нэмэх нь МОАХ-ны дарга Баттулга тэнцүү ялагдашгүй Алтантулга” гэсэн хэлц үг хүртэл намын гишүүд дунд гарч олон нийтийн дунд таржээ.
Тэр ч бүү хэл “Ялагдашгүй” Алтанхуяг даргынхаа намтар тэмцлийг харуулсан нэгэн олон ангит киног бүтээж телевизүүдээр цацсан юм байх.Энэ киноны гол дүр Алтантулга гэдэг багш нь Алтанхуяг, Баттулага хоёрын нэрүүдийг нийлүүлсэн зохиомол дүр бөгөөд, Ардчилсан нам эвтэй байвал ялагдашгүй гэсэн санааг агуулж байгаа гэнэ.
“Ялагдашгүй” гэдэг олон ангит киног сонирхон үзэхнээ нээрээ л өгүүлэмж үйл явдлын хувьд харахад, цаанаа манай улсад нүүрлээд байгаа улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн үнэн дүр төрхийг ямар нэг далд утга, мессэжээр харуулаад байх шиг...
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл ( 0 )