АН-ынхан үнэмлэхээ гардаж авлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Ардчилсан намынхан нэр дэвшигчдийн үнэмлэхээ гардан авлаа. Намын жагсаалтад бичигдсэн 28 нэр дэвшигчийн үнэмлэхийг ийн гардуулан өгснөөр тус намынхан бүгд үнэмлэхээ авч гүйцэж буй юм. Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав “Хуульд заасан бүхий л шаардлагуудыг Ардчилсан намын нэр дэвшигчид хангаж буй тул ийнхүү жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж байна” гэжээ.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Намын жагсаалтад бичигдсэн 28 нэр дэвшигчдээс зарим нь орон нутагт ажиллаж байгаа тул өнөөдрийн арга хэмжээнд оролцож чадаагүй шүү” хэмээн төлөөлөгчдийн үнэмлэхийг төлөөлөн авсны дараагаар намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Бид шударга сонгуулийг зохион байгуулахыг хүсч байна” гэдгээ хэлэв.

Үүний дараагаар намын жагсаалтаар нэр дэвшигчдэд Сонгуулийн Ерөнхий хорооноос үнэмлэх олгож байгаа бөгөөд бид энэ талаар эргэн мэдээлэх болно.


А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top