Э.Батшугар: Шүүх хурлыг хойшлуулаад байгаа нь сэтгэл санаанд нь муугаар нөлөөлж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө албадан баривчилсан. Түүнийг улсад 700 гаруй тэрбум төгрөгний хохирол учруулсан гэх үндэслэлээр буруутган шүүж байгаа юм. Харин түүний хэргийг  өнөөдөр 10.00 цагт Сүхбаатарын дүүргийн шүүхээр хэлэлцэх байсан ч хойшлогдлоо. Энэ талаар түүний хүү Э.Батшугар яриахдаа “Хэргийг дахин задалж үзэх хэрэгтэй гэсэн шалтгаанаар хойшлууллаа. Аавын биеийн байдал ер нь тааруу байгаа. Шүүх хурлыг дахин дахин хойшлуулаад байгаа нь сэтгэл санаанд нь муугаар нөлөөлж байна" гэжээ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top