Шадар сайд ”Олимп хөгжил” сангийнхантай уулзаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Олимпийн наадамд Монгол улсаа төлөөлөн өрсөлдөх тамирчдыг дэмжих зорилгоор “Олимп хөгжил сан” байгуулагдаж албан ёсоор нээлтээ хийгээд удаагүй байгаа юм. Энэ хүрээнд хандивын данс нээн ажиллуулж байгаа юм. “Олимп хөгжил сан”-ийн удирдах зөвлөлийн даргаар Монгол улсын шадар сайд М.Энхболд ажилладаг бөгөөд энэ хүрээнд тус сангийнхныг яг одоо хүлээн авч уулзан, хуралдах гэж байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-аас 2012 оныг “Спортын амжилт, ялалт”-ын жил болгон зарласан. Энэ хүрээнд Бээжин-2008 зуны ХХIХ олимпийн наадмын амжилтыг бататгахаас гадна өмнөх амжилтаа илүү ахиулахаар зорьж ажиллаж байгаа юм.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top