АН-аас Өвөрхангайд нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нар баталсан сонгуулийн хуулиа зөрчиж, сонгогчдод мөнгө тараасан талаар тус аймгийн АН-ын хорооны дарга Т.Хасбаатар мэдээлэл хийж шуугиан тарьсан. Мөн тэрбээр “Мөнгө тарааж байгаа бичлэг нь бий. Үүнийг СЕХ-нд илгээнэ. Хууль зөрчсөн эдгээр эрхмүүдийг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах ёстой. Хэрэв үүнээс болж надад ямар нэгэн юм тохиолдвол АН-ын дарга Н.Алтанхуяг, Г.Батхүү нар хариуцлага хүлээнэ гэж ирээд л сүрдмээр мэдэгдэл хийсэн юм.
Хэрэв үнэхээр дээрх улстөрчид сонгуулийн хуулиа зөрчиж , мөнгө тараагаад түүнийг нь Т.Хасбаатар намынхаа эрх ашгийг үл харгалзан илчилж, хуулиа дээдэлж байгаа бол үнэхээр магтууштай хэрэг. Гэвч байдал өчигдөр өөрөөр эргэжээ. АН-ын удирдлагууд намын эв нэгдлийг санаатайгаар хагалан бутаргаж, худал мэдэгдэл хийсэн түүнийг намын гишүүнээс нь түтгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.
Тэрбээр УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт нэр дэвшихээр горилж байсан ч ах нарынхаа ард үлдсэн юм. Тиймээс уг мэдэгдлийн гол утга санаа нь хувийн эрх ашиг нь нуугдсан байх талтай гэж эх сурвалжууд мэдээлж байна.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )