МАХН-ын ХМОНХА-ны дарга Ч.Чимидсүрэн хүн дарамталжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


Өвөрхангай аймгийн МАН-ын 10 тойргийн хорооны дарга Гончигдоржийг МАХН-ын ХМОНХА-ны дарга Ч.Чимидсүрэн утсаар заналхийлсэн байна. Шалтгаан нь  МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж байгаа Хөдөлмөрийн баатар З.Ойдовыг МАН-ын гишүүн мэтээр худал бичиг явуулж сонгогдох эрхэнд нь халдсан гэж үзсэнд байгаа гэнэ. Тэрбээр Гончигдоржийг дарамтлахдаа “Сонгууль өнөөдрөөр дуусахгүй, энэ сонгуулиар амьдрал ч дуусахгүй шүү. Хөдөлмөрийн баатар хүнийг намынхаа гишүүн мэтээр гүжирдсэн явдлыг чинь зүгээр орхихгүй” гэх үгсийг урсгасан байна. Хатуу үгэнд эмзгэлсэн Гончигдорж СЕХ-нд гомдол гаргахаар болжээ.

МАХН-ын ХМОНХА-ны дарга Ч.Чимидсүрэн нь “УИХ-ын 6-р тойрогт Говьсүмбэр, Дорноговь аймгаас нэр дэвшиж байгаа. Харин СЕХ-оос түүнийг ажил үүргээ гүйцэтгэж байсан хүнийг утсаар дарамталж, хэвийн ажиллах боломжгүй болгосон гэх үндэслэлээр нэр дэвших эрхийг нь түдгэлзүүлэхээр төлөвлөж байгаа сурагтай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top