Н.Энхбаярыг бүртгэх эсэхийг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

СЕХ өнөөдөр 15.00 цагаас Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Эх орон нам зэрэг таван намын нэр дэвшигчдийн батламжийг гардуулж өглөө. Үүгээр УИХ-д нэр дэвшигчдийг СЕХ бүртгэх үйл ажиллагаа үндсэндээ дуусч байгаа юм. МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс намын жагсаалтаар нэр дэвшигч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг СЕХ өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд хойшлуулсан юм.

Тэгвэл уг асуудлыг ирэх хоёр хоногийн дотор шийдвэрлэхээр болжээ. Сонгуулийн хуульд зааснаар санал хураалтаас 20 хоногийн дотогш нам, эвслүүд нэр дэвшигчдээ татах, нөхөн нэр дэвшүүлэх эрхтэй. Уг хугацаа энэ сарын найманд дуусна. Тэр хүртэл МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудал хаашаа эргэхийг хүлээхээр болжээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top