Өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд УИХ-ын сонгуульд 24-р тойргоос бие даан нэр дэвшиж байгаа С.Төмөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хороод Сонгуулийн хуулийг ноцтой зөрчиж бие даан нэр дэвшигчдийг шахаж байна хэмээн үзэж байв. Сонгуулийн тухай хуулийн 29.10-т зааснаар тавдугаар сарын 25-ны дотор нэр дэвшигчид бүх бичиг баримтаа бүрдүүлж өгч энэ өдрөөс хойш долоо хоногийн дараа нэр дэвшигчдийн асуудлыг шийдвэрлэх ёстой байдаг. Гэтэл СЕХ-оос С.Төмөрт долоо хоногийн дотор бус 10 хоногийн дараа хариуг өгсөн аж. Тэр хэлэхдээ “СЕХ хууль завхруулж байна. Намайг дэмждэг Чингэлтэй дүүргийн 1300 сонгогчдын жагсаалтын бүртгэлийг хуурамч, шаардлага хангаагүй гэж үзсэн. Мөн эдгээр 1300 сонгогчдын гэрт очиж С.Төмөр та нарт мөнгө амласан уу хэмээн асууж шалгаасан байна. Энэ бол бие даан нэр дэвшигчдийг хавчин боосон, сонгуульд оролцуулахгүй гэсэн үйлдэл юм” гэжээ.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )