М.Энхсайхан, С.Баярцогт, Г.Занданшатар, Д.Цэвээнжав нарыг тагнуулд шалгуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Өнөөдөр “Монгол нюьс” мэдээллийн төвд залуус нэгдэн  хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд Солонгосын шашины байгууллагын үйл ажиллагааг дэмжин ажилладаг зарим улс төрчдийг Тагнуулын ерөнхий газарт шалгуулахаар болсноо мэдэгдлээ.  Тухайлбал БНСУ-аас гаралтай Мүүний шашины үйл ажиллагааг Монголд дэлгэрүүлэх, анхнаас нь дэмжиж ирсэнтэй холбоотойгоор МҮАН-ын дарга М.Энхсайхан, Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав нарыг Тагнуулын ерөнхий газарт  шалгуулах хүсэлтэй байгаа ажээ. Учир нь Мүүний шашин нь оюутан залуусаар гудамжинд бараа заруулдаг, охид бүсгүйчүүд, залуучуудыг хооронд нь болон гадныхантай шашины зан үйлээрээ дамжуулан гэрлүүлдэг нь Монгол Улсын тусгаар тогтнолд заналхийлж буй хэмээн залуус үзэж байгаа аж.  Тиймээс Мүүний  шашины үйл ажиллагааг байнга дэмжиж ирсэн улс төрчдийг хуулийн байгууллагаар шалгуулах, төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдох эрхийг нь хаах арга хэмжээ авах, Монголд үйл ажиллагаа явуулж буй Мүүний шашины удидлагуудыг ч шалгах, үйл ажиллагаанд нь хяналт тавих ёстой хэмээн үзэж байна гэсэн юм.  

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top