Нэр дэвшигч С.Отгонбаатар ард түмэнтэйгээ гэрээ байгууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


“Дорнод нутаг“ клубын үүсгэн байгуулагч С.Отгонбаатар УИХ-ын 2012 оны сонгуульд  Иргэний Зориг Ногоон Намаас Дорнод аймагт нэр дэвшиж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдөр нэр дэвшигч С.Отгонбаатар нэр дэвшигчийн үнэмлэхээ аймгийн Сонгуулийн хорооноос гардан авч албан ёсоор сонгуулийн сурталчилгааны нээлтээ Дорнод аймгийн Тусгаар Тогтнолын талбайд хийлээ. Эзэд нь нутгаа  мэдье уриатайгаар сонгуульд оролцож байгаа нэр дэвшигч нээлтийн үеэр Дорнод аймгийн 14 сумын иргэдийн төлөөлөгчидтэй худлаа амлалтаар хуурахгүй, хууль журам зөрчихгүй, гүтгэлэг доромжлол явуулахгүй, өнгө мөнгөөр өрсөлдөхгүй хэмээн гэрээ байгуулж, газар дээр нь нотариатаар баталгаажуулсан нь сонгогч дэмжигчдийн талархлыг хүлээж байсан юм. Өмнө нь ямар ч нэр дэвшигч ингэж ард түмэнтэйгээ гэрээ байгуулж байгаагүй аж. Нээлтэд С.Отгонбаатарыг дэмжихээр Улаанбаатар хотоос Дорнодын уугуул СТА жүжигчин Амбий буюу Ц.Батхуяг, Захиалагт инээд хамтлагын  жүжигчин СТА Ө.Мөнх-Эрдэнэ, Х.Манлай баатар, Гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших, Улсын начин  М.Чимэддорж хүрэлцэн ирсэн байв. Нутагтаа хийсэн бүтээсэн зүйлтэй, хийж чаддагаа харуулсан С.Отгонбаатар энэ удаагийн сонгуульд шударгаар өрсөлдөхөөр нутгийн олондоо амласнаар ийнхүү түүний сонгуулийн ажил эхэлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top