УИХ болон НИТХ-д МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөж байгаа байгаа нэр дэвшигчид тус дүүргийн 4-р хороо буюу “Их наран” орчмын айл өрхийн иргэд, сонгогчидтой уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд МАН-аас УИХ-д нэр дэвшиж байгаа НИХТөлөөлөгч Д.Сумъяабазар, ГХ-ны дэд сайд Г.Тэнгэр, “Өгөөж чихэр боов” ХХК-ны захирал н.Түмэнгэрэл болон НИТХ-д нэр дэвшигч Д.Дагва нар оролцож иргэдэд өөрсдийгөө танилцуулан тэдний асуусан асуулт бүхэнд хариулт өгөв.
НИТХ-ын төлөөлөгч Д.Сумъяабазарын хувьд Сонгинхайрханчууд ам сайтай байсан төдийгүй өнгөрсөн дөрвөн жилд хийж бүтээсэн ажлыг үр дүнг сайшааж байв. СХД-т нэр дэвшигчдийн гол мөрийн хөтөлбөр нь намынхаа мөрийн хөтөлбөр дээр суурилсан гэдгийг нэр дэвшигчид тус бүрдээ онцолсон.
Иргэдээс өнгөрсөн сонгуулийн амлалтын талаар болон улс орны цаг үеийн байдал, уул уурхай, хятадуудын талаар ихэвчлэн асууцгаасан. Иргэдийн тавьсан асуулт болгонд нэр дэвшигчид өөр өөрсдийнхөө хариултуудыг өгцгөөв. Гадаад харилцааны сайд Г.Тэнгэр гадаад харилцааны зарим асуудлууд болон хятад иргэд манай улсад ихээр орж ирж байгаа талаарх иргэдийн асуултанд тодорхой хариулт өглөө. Тэрээр “Манай улсад хар хайрцагны бодлого гэж би түүнийхээ дагуу хууль хяналт, тагнуулынхан бүгд анхааралтай ажиллаж байгаа. Мөн ирэх дөрвөн жилд уул уурхайн нэгч лиценз олгохгүй” гэсэн бол Аварга Д.Сумъяабазар: “ Өнөөдөр манай нийслэл хот хөгжихөд ганцхан зүйл саад болоод байгаа энэ бол нийслэл Улаанбаатар хотын “Эрх зүйн байдлын тухай хууль” юм. Энэ хуулийг баталаад хэрэгжүүлэх юм бол их хотын иргэд та бид хоггүй, утаагүй, түгжрэлгүй цэвэрхэн хотод ажилтай, сургуультай сэтгэл хангалуун амьдрах бүрэн боломжтой болно гэдгийг онцолсон юм.
А.ТЭМҮР