"Чингэс хааны дэлхийн академи"-ийн жинхэнэ гишүүн, академич, Чингэс хааны гүн ухааны морьтон хүлэг баатар Д.Төмөрбаатар маргааш орой 17:00 цагт UB Palace-д “Монгол хүний үнэ цэнэ бол Мөнх тэнгэрийн 108 дахь эш зарлиг” академик лекц унших гэж байна. Тэрбээр лекцийнхээ талаар: “Дээд язгуур минь нэгэнтээ бидэнд, өөрийн үнэ цэнэтэй явахыг айлдан, газар нутаг, өв уламжлал, зан заншилаар минь дамжуулан зарлигдсан байдаг. Он цагийн тоос, урвагч, хуйвалдагчдын мөр, орчин цагийн хөгжлөөс болоод уламжлалт ахуйгаасаа хэт холдсон байдал бидэнд олон зүйлийг мартуулжээ. Мартсаныг сануулж, маргаашийг ухааруул юу гэж энэхүү лекцийг зохион байгуулж байна” хэмээлээ. Лекцийн талаар 99785874 утсаар лавлах болох ажээ.
Дашрамд дурдахад "Чингэс хааны дэлхийн академи"-ийн жинхэнэ гишүүн, академич, Чингэс хааны гүн ухааны морьтон хүлэг баатар Д.Төмөрбаатар Дорнод аймагт Монголын ногоон намаас нэр дэвшиж байгаа юм. Тэрбээр эх орон, өв уламжлал, газар шорооныхоо төлөө тэмцэх болно гэдгээ онцлон хэлж байлаа.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )