Ерөнхий сайд асан С.Баярыг 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүйд гайхах хүн олон байгаа. Мөн яагаад гэдгийг нь таамаглаж бас тайлбарлахыг оролдогчид ч цөөнгүй. Энэ нь түүнийг МАН-ын жагсаалтад дээгүүр бичигдэх хүн хэмээн үнэлдэг байсных биз. Ямартай ч “С.Баяр одоо Сингапурт, Г.Алтангийн гэрт байгаа” гэх шуум сонсогдоод амжсан. Гэтэл өнөөдөр зарим цахим хуудсуудаар түүнийг зүрхний хүнд хэлбэрийн хагалгаанд орсон гэх мэдээ тавигджээ. Дээрх мэдээлэлд дурьдснаар “С.Баяр энэ сарын 6-ны өдөр АНУ-д хагалгаанд орсон аж. Дөрвөн цаг үргэлжилсэн түүний хагалгаа амжилттай болж, биеийн байдал нь тогтворжиж байгаа гэнэ.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )