Н.Энхбаярын улс төрийн карьер дуусаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

МУ-ын Ерөнхийлөгчийн сэнтийгээс буухдаа Н.Энхбаяр дахин төрийн гурван өндөрлөгийн   аль нэг  албан тушаалыг хаших болно гэж өөртөө хатуу ам тангараг тавьсан бололтой. Энэ нь Н.Энхбаярын хэлсэн үг, хийсэн үйлдлээр   батлагдсаар өнөөг хүрэв. МАН-д гологдсон Х үсгийг олж аван МАХН-аа байгуулж,  мөнгөөр, хүчээр, эвээр дуудах гишүүдээ цуглуулж өнөөдрийн энэхүү  “өндөрлөг”-т хүрсэн ч түүнийг СЕХ  бүртгэсэнгүй. “Б” хувилбар буюу өөрийг нь орлох хүүг нь ч цэргийн алба хаагаагүй гэсэн шалтгаанаар бүртгэсэнгүй. Түүний бүх найдвар болсон нэр дэвших эрх ийнхүү эс зөвшөөрөгдсөнөөр түүний улс төрийн карьер үндсэндээ дуусаж байна. Ойрын үед түүнийг олон хоногийн  хуурай өлсгөлөнгийн улмаас бие нь төдийгүй сэтгэц нь  зүгээргүй болсон гэдгийг зарим улс төрийн намынхан өөр хоорондоо ярилцах нь чих дэлсэх боллоо.  Анагаах талаасаа ч  олон хоног хуурай өлсөх нь  сэтгэцэд нөлөөлөх үндэстэй аж. Одоогоор өөрийгөө хүчлэн зүгээр гэх бодлыг бусдад төрүүлж байгаа ч  Н.Энхбаярын сэтгэц эрүүл эсэхийг  цаг хугацаа харуулах биз ээ.   

Э.Мөнгөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top