Сонгинохайрханчууд Д.Сумъяабазарт итгэл өвөртлүүлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Өнөөдөр УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид Улаанбаатар паласын концертын их танхимд иргэд сонгогчидтой уулзлаа. Уулзалтанд НИТХ-ын төлөөлөгч УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Монгол улсын залуу аварга Д.Сумъяабазар, ГХ-ны дэд сайд Г.Тэнгэр, “Өгөөж чихэр боов” ХХК-ны захирал С.Түмэнгэрэл нар НИТХ-д нэр дэвшигчид оролцсон юм.

Тус уулзалтанд Сонгинохайрхан дүүргийн нийт иргэдийн төлөөлөл болсон 3000 гаруй иргэд хүрэлцэн ирж МАН-аас нэр дэвшиж байгаа залуу нэр дэвшигчидээ дэмжиж байв. Сонгинохайрхан дүүргийн хувьд бусад дүүргээсээ хүн ам ихтэй дүүрэг.Тийм учраас тулгамдаж байгаа асуудлууд их байгааг уулзалтын үеэр иргэд хэлж сануулсан.

Мөн уулзалтанд намаасаа нэр дэвшиж байгаа залуучуудаа дэмжиж урам өгөхөөр Нийслэл Улаабаатар хотын засаг дарга Г.Мөнхбаяр, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж болон НХХ-ийн сайд Т.Ганди нар хүрэлцэн ирж өөрсдийн үгээ иргэдэд хэлсэн юм.

Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр  “ Манай нийслэл хотын хамгийн том дүүрэгт намаасаа итгэл хүлээн нэр дэвшиж байгаа залуучууддаа баяр хүргэе. Сонгинохайрхан дүүрэг бол их онцлогтой тойрог. Хүн амын тоогоороо нийслэл хотдоо нэгдүгээрт ордог, газар нутгийн хувьд ч том. Тиймээс хийх бүтээх ажил их байна. Хийсэн ажил ч их байна. Өнгөрсөн дөрвөн жилд чамлахааргүй их зүйл хийсэн энэ удаад ч ихийг хийхээр төлөвлөлөө. Манай намын залуучуудад итгэл өгөх юм бол их хот маань хөгжихөд ихээхэн хувь нэмэр болно” гэж онцолсон бол ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Өнгөрсөн дөрвөн жилд та бүхний итгэл хүлээлгэн сонгосон ардчилсан намын гишүүд өнөөдөр хаана байна. Тэр бүгдийг нь Япон явуулна гэсэн явуулсан уу? Өнөөдөр эцэст нь тойргоо солиод та бүхнээс зугтаад нүүр буруулаад явлаа шүү дээ. Та бүхэн гагцхүү зөв сонголт хийх хэрэгтэй тэгж байж улс орон маань хөгжинө” гэв.

Харин НХХ-ийн сайд Т.Ганди: Энэ сонгуульд хөгшин залуу, хүчтэй хүчгүй, боловсролтой үгүй эсэх гол биш. Зөвхөн сонгочид та бүхэн зөв сонголт хийх хэрэгтэй. Манай намаас та бүхний итгэлийг хүлээлгэхээр дэвшүүлсэн нэр дэвшигчдийг маань дэмжээрэй. Сонгогч таны санал мэргэн байх болтугай гэж иргэд сонгогчдод захилаа. Уулзалтын үеэр цугласан иргэдийн ихэнх нь шинэ залуучуудаа дэмжиж байна гэцгээж байлаа.  

Мөн энэ удаагийн сонгууль шударга болоосой. Тэгэх юм бол манай залуучууд гараад л ирнэ гээд нэр дэвшигчдэд баяр хүргэн алга ташив.

А.ТЭМҮР

Top