Монголын Социал Демократ нам СЕХ-г шүүмжиллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Өнөөдөр “Улс төр” мэдээллийн төвд Монголын Социал Демократ нам хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд МСДН-ын Хуулийн зөвлөх А.Эрдэнэбилэг, Удирдах зөвлөлийн гишүүн С.Сонин, Ч.Лхагважав нар оролцсон юм. Тэд СЕХ нэр дэвшигчдийг бүртгэхдээ тэгш бус хандсан, хууль зөрчсөн, сонгуулийн хуулинд орсон өөрчлөлтүүд хууль бус байгаа талаар ярьж байлаа. Өнөөдөр сонгуулийн хууль өөрөө хууль зөрчин хэрэгжиж байна. МСДН Монголын нийт сэхээтнүүдийг төлөөлөн нийт бүртгүүлж чадаагүй нэр дэвшигчдийн нэрийн өмнөөс ийнхүү тэмцэж байна гэж байлаа. МСДН-ын Удирдах зөвлөлийн гишүүн хэлэхдээ

-Сонгуулийн тухай хуулийн 26.6-д "Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх ёстой" гэж заасан байдаг. Энэ нь Төрийн захиргааны албан хаагчдын хувьд  боломжтой ч гэсэн яг ид ажлын үеэр ирэх сонгуульд нэрээ дэвшүүлнэ гээд ажлаа орхих сэтгэл зүрхтэй багш, эмч нар байхгүй. Тэгээд ч бүтэн зургаан сар тэд нар чинь ажил эрхлэхгүй, цалин авахгүй яаж амьдрах юм бэ? Энэ хуулийн заалт бол төрийн үйлчилгээний сонгох эрхийг зөрчиж байна” гэсэн юм.  

Энэ хууль нь тэдний үзэж буйгаар УИХ-д сэхээтнүүдийн төлөөллийг цөөн оруулах томчуудын бодлоготой холбоотой. Сонгуулийн хуулинд орсон энэ өөрчлөлт хуулийн цоорхой ч биш бодлогоор явуулж байгаа хэрэг гэж үзсэн байна.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top