Дорноговийнхон Olloo TV-нээс өөр телевиз үзэх эрхгүй болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


Сонгууль дөхсөн энэ үед ялалт байгуулж, гишүүн болох хүсэлдээ автсан зарим нэг хүн аймгийн иргэдийн эрхэнд халдах болжээ. Тухайлбал Дорноговь аймагт Olloo TV-гээс өөр суваг огт гарахаа байсан аж. Тус телевизээр зөвхөн Ардчилсан намыг магтан дуулсан нэвтрүүлгүүд гарч байгаа нь тус аймгийнхныг ёстой нэг залхаагаад байгаа аж. Дорноговь аймгийн иргэдийг тэнцвэртэй мэдээлэл авах эрхгүй болгосон хүн Ардчилсан намаас нэр дэвшиж буй Я.Батсуурь аж. Ардчилсан гэж өөрийгөө цоллочихоод ийм ардчилсан бус үйлдэл гаргаж байгаа Я.Батсуурьт говь нутгийнхан ам муутай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top