Н.Энхбаяр нарыг шүүх хурал 10 цагт эхэлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болно. Уг шүүх хурал эхний удаа эрүүл мэндийнх нь байдлаас шалтгаалан хойшлогдож байсан юм. Харин зургадугаар сарын 4-нд болох шүүх хуралдаанд Н.Энхбаяр өөрийн биеэр ирсэн ч өмгөөлөгчөөсөө татгалзаж байгаагаа мэдэгдсэнээр хурлыг дахин хойшлуулсан. Өнөөдөр болох шүүх хуралд тэрээр албан ёсны гэж тодотгосон өмгөөлөгч Б.Оюунбилэг, О.Баасанхүү нарын хамт оролцох юм байна.  Мөн шүүх хуралдаанд яллагдагчаар Н.Энхбаяраас гадна “Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч асан До.Чулуунбаатар, “Helon Company Ltd”, “Great global international” компанийн захирал Ж.Мягмаржаргал, “Өргөө” зочид буудлын хувьчлалд оролцсон гэх Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Дуламсүрэн нарыг татаад байгаа юм.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top