УИХ-гишүүн С.Эрдэнэ
Аливаа хүнд ур чадвар гэдэг тэр болгон заяагаад байдаггүй.Тэгвэл тэр дотроо ялангуяа бүсгүйчүүдийн маань төлөөлөл болсон алтанцэцэгт өнөөдөр энэ ур чадвар, энэ мэдлэг боловсрол энэ мэргэжлийн санхүүч, эдийн засагч гэсэн энэ эрхэм хүндтэй нэр хүнд өнөөдөр манай Алтанцэцэгт заяасан.
С.Одонтуяа
Өнөөдөр монголын улс төрд хий хоосон цээжээ дэлдсэн, амлалт өгсөн улс төрчид олон болжээ. Энэ үед бид зөвхөн баялаг бүтээгчидээ дэмжих ёстой. Алтанцэцэг бол олон жил өөрийн гараар өөрийн хүч хөдөлмөрөөр энэхүү баялгийг бүтээхэд улс орондоо, гэр бүлдээ маш том хувь нэмэрийг олж чадсан. Иймд манай эмэгтэйчүүдийн шилдэг төлөөлөл болж байгаа юм.
Аварга А.Сүхбат
Та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье. Энэ удаагийн НИТХ-д Баянгол дүүргийн 24-р тойрогт нэр дэвшиж байгаа Ц.Алтанцэцэгийн талаар товчхон үзэл бодлоо хуваалцъя гэж бодож байна. Манай компаний санхүүгийн үйл ажиллагаа тайлан тооцоо, аудит гэх зэрэг энэ бүх ажлыг манай Алтанцэцэг зөвөлгөө өгч бид бүхэн хамтарч ажилладаг. Би хувьдаа Алтанцэцэгийнхээ хөдөлмөрч, шудрага, нарийн тооцоотой итгэл даасан чанарыг өндөр үнэлж явдаг юм. Энэ удаагийн орон нутгийн сонгууль, нийслэлийн сонгууль эмэгтэйчүүд түлхүү оролцож идэвхитэй нэр дэвшиж байгаа юм байна. Ц.Алтанцэцэгтээ энэ удаагийн сонгуульд амжилт хүсэж та бүхнийг дэмжээрэй гэж хүсэж байна.
СТА Ж.Мөнхсайхан
Тэгээд үгийнхээ төгсгөлд ямарч байсан би энэ хүнийг өөрөө хувийн зүгээс гэр бүл талаасаа маш их дэмжиж явдаг. Тийм учраас та бүхнийг дэмжээсэй гэж уриалах байна. Яагаад дэмж гэж хэлээд байгаа юм гэвэл энэ хүн хэлсэндээ хүрдэг, хэлсэнээ ажил болгож чаддаг ийм хүн учраас НИТХ-д Баянгол дүүргээс нэр дэвшиж байгаа миний дотны эрхэм анд Цэрэндуламын Алтанцэцэгийн төлөө саналаа өгөөч гэж уриалмаар байна.
А. Долгор
Энэ сонгуульд эмэгтэйчүүдийг түлхүү оруулж байгаад эмэгтэй хүний хувьд баяртай байна. Ер нь бол гэр бүлд мэдээж эр эм хоёулаа зэрэг хамтарч эмэгтэй хүний нарийн ухаан бүсгүй хүний нинжин зөөлөн сэтгэл энэ бүгд амьдралыг авч явахад их сайхан байдаг. Түүн лугаа адил энэ улс төрд бүсгүй хүний нандин сайхан чанар, нарийн ухаан хүнлэг сайхан сэтгэл, уужуу тайван чанар, хүнтэй эвийг олдог бүсгүй хүний зан чанар заавал хэрэгтэй гэж боддог. Энэ удаагийн сонгуульд бүсгүйчүүдээ бас сонгогч түмэн маань бодож сонгоосой л гэж бодож байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ц.Алтанцэцэг хэмээх энэ эмэгтэй даруу төлөв явсандаа, ямар нэгэн албан тушаал алдар нэрийн төлөө яваагүйдээ УИХ-ын бүрэлдэхүүнд ороогүй яваа. Энэ хүнийг би сайн мэднэ. Хэдий ажил, амьдралын холбоогүй ч олон жилийн хугацаанд багагүй харьцаж бас ажиглаж явлаа. Өөрийг нь тойрон хүрээлсэн хүн болгонд илгэмсүү дотно харилцдаг, маш шударга, ёстой л нэг хатуу, зөөлөнг хоршуулж чаддаг маш зарчимч эмэгтэй. Ягл ийм өндөр мэдлэг боловсролтой, нүр их хөдөлмөрийн туршлагтай хүн энэ төрийг түшилцэж, түмэн олны төлөөх төрийн үйлийг түүчээлцэж явбах ёстой. Бид ийм л эрүүл сонсолтыг хийх ёстой.