Гадаадад амьдарч, ажиллаж буй иргэд энэ жил анх удаагаа сонгууль өгсөн бөгөөд санал авах ажиллагаа өчигдрийн 11.00 цагт дууслаа. Нийт 39 салбар комисст 4320 сонгогч бүртгүүлснээс 2777 нь саналаа өгч 64.9 хувьтай явагджээ. Саналаа өгсөн иргэдийн саналын хуудсыг энэ сарын 11-13-ны хооронд 23.00 цагт хамгийн сүүлийн саналын хайрцгийг авчрах аж. Саналын хайрцагны битүүмжлэлд салбар комиссынхон буюу дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд хяналт тавьж төв комиссынхонд хүлээлгэж өгөх гэнэ. Мөн гадаадад амьдарч, ажиллаж буй иргэдийн саналыг СЕХ энэ сарын 28-нд тоолох юм байна.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )