Н.Энхбаяр шүүх хурлыг ямар аргаар хойшлуулах вэ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


          Авлига, хээл хахуулийн хэргээр шалгагдаж байгаа экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг шүүх ажиллагаа яг одоо эхлэх гэж байна. Тэрбээр өмнө нь хоёр ч удаа шүүх хурлыг өвчтэй, өмгөөлөгчдөөсөө татгалзсан зэрэг шалтгааны улмаас хойшлуулж дөнгөсөн.  

Энэ удаад ч гэсэн шүүх хурлыг дахин хойшлуулах нь дамжиггүй. Мэдээж хэрэг өмгөөлөгчид нь хавтаст хэрэгтэй танилцаагүй гэх биз. Эсвэл өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай тул хэмээн хойшлуулж ч мэдэх юм.

Энэ маягаар шүүх хурлыг хойшлуулж ял завших зуршил өндөр албан тушаал эрхэлж байсан хүмүүсийн мода болоод байгаа. Энэ модатай хөл нийлүүлэн алхаж байгаа Н.Энхбаяр шүүх хурлыг удаа дараа хойшлуулсаар рекорд тогтоож болзошгүй.

Э.Мөнгөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top