Гадаад суугаа Монголчууд МАН-д саналаа өгчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Сонгуулийн шинэ хуулиар гадаад улс орнуудад амьдарч байгаа Монгол Улсын харьяат иргэд сонгуульд анх удаа саналаа өгч байгаа. Хамгийн сүүлийн бүртгэлээр 120 гаруй мянган иргэн гадаадад ажиллаж амьдарч байгаа бөгөөд 30 мянган хүн албан ёсны бүртгэлтэй байна. Үүнээс урьдчилсан байдлаар 4000 гаруй хүн саналаа өгснөөс 70-80 хувь нь МАН-д саналаа өгсөн гэсэн Олон улсын судалгаа гарсан байна. Хамгийн хачирхалтай нь ардчиллын эцэг орон гэгддэг Англид манай улсын Элчин сайддын яаманд  ажилладаг МАН-ын гишүүн зарим иргэдийг бичиг баримтын зөрчилтэй хэмээн шалтаглан санал өгүүлээгүй явдал гарчээ. Харин Москва, Сөүл, Токио зэрэг дэлхийн томоохон хотуудад амьдарч буй монголчуудын ихэнхи нь МАН-ыг сонгон саналаа өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top