Өмнөговьд ИЗНН-ын дэмжигч гишүүдийн клуб байгуулагджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


ИЗНН-ынхан Өмнөговь аймагт сонгуулийн штабаа байгуулж, сумдуудад ажиллаж байна. Тэд өнөөдөр Цогтцэций суманд очиж ард иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон байна. Энэ үеэр нутгийн иргэд “Бид ИЗНН-ыг дэмжиж байгаа. Хамгийн нэр цэвэр, итгэл заах залуус гэж харж байна. Тэгээд ч МАН, АН-ыг 22 жил сонголоо. Өнөөдөр бидний амьдрал дээшилж хөгжсөн юм юу ч алга. Харин ч байгаль орчноо уул уурхай нэрээр сүйтгэж дуусч байна шүү дээ” хэмээв. Тэрч бүү хэл, Өмнөговьчууд ИЗНН-ыг дэмжигч ахмадын клуб, залуучууд иргэний зориг клубыг байгуулж, дэмжигч иргэдийг намдаа элсүүлж эхэлсэн байна. Өмнөговь аймагт ИЗНН-аас Гонгорын Гансүх нэр дэвшиж байгаа юм. Тэрээр 1976-1977 онд МУИС-ийг, 1980-1984 Политехникийн дээд сургуулийг инженер мэргэжлээр дүүргэжээ. Ажил, хөдөлмөрийн гарааг дурдвал, 1984-1989 онд Говь-Алтай аймгийн УААУГ-ын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга, ахлах инженер, 1989-1990 онд Говь-Алтай аймгийн УААУГ-ын орлогч дарга, ерөнхий инженер,1990 онд ХААХХҮЯ-нд мэргэжилтэн, 1990-1992 онд Байгаль орчны хяналтын улсын хороонд мэргэжилтэн, улсын ахлах байцаагчаар ажиллаж байв. Харин  1992-1998 онд БОХУХ-ны харъяа Хан-Хэнтий тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргаанд дарга, 1998-2003онд Германы техникийн хамтын ажилгааны нийгэмлэг төслийн зохицуулагч, зөвлөх,  2003 оноос “Байгаль хамгаалал, олон нийтэд зөвлөх сүлжээ” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж буй ИЗНН-ын шилдэг боловсон хүчний нэг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top